2025
Том хүүхдүүдэд зориулав
2025 оны 5-р сар


“Том хүүхдүүдэд зориулав,” Найз, 2025 оны 5-р сар, 34–35.

Том хүүхдүүдэд зориулав

Таны үг

Би орондоо орохдоо ихэвчлэн бага зэрэг айдаг юм. Би залбирах үедээ амар амгаланг мэдэрч, хурдан унтдаг.

Вайнс Р., 9 настай, АНУ, Юта

Би сурах бичгээ алга болгоод, Тэнгэрлэг Эцэгээс тусламж хүсэн залбирсан. Яг өмнө минь хувцасны доор байхыг би олж харсан. Энэ нь залбирал хэчнээн чухал болохыг ойлгоход надад тусалсан.

Мин П., 11 настай, Вьетнам, Ханой муж

Сайн Хоньчин

Хоньчин болон түүний хоньдыг хэрхэн зурахыг сураарай. Бид төөрсөн хонь мэт санагдах үед Есүс Христ бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Ариун газруудад зогсох нь

Есүс Христ биднээс “ариун газруудад зогсохыг” хүсдэг (Сургаал ба Гэрээнүүд 45:32). Бид ариун газруудад Сүнсийг мэдэрч чадна. Аль ариун газар луу явахыг нь харахын тулд хүүхэд бүрийн замыг дага.

Бяцхан гэрлүүд

Иосеф Смит “Бурханаас ирдэг тэр нь гэрэл болой” (Сургаал ба Гэрээнүүд 50:24) хэмээн заасан. Мөрд харьяалагдахгүй зүйлийг дугуйл.

Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаанууд болон эшлэлүүдтэй PDF хуудас

Зураг чимэглэлийг Кэйти Докрилл