“Ариун Сүнсний тухай надад заагаач,” Найз, 2025 оны 5-р сар, 46–47.
Сайн мэдээний үндсэн зарчим
Ариун Сүнсний тухай надад заагаач
Ариун Сүнс бол сүнс. Энэ нь Түүнд бие махбод байхгүй гэсэн үг. Тэнгэрлэг Эцэг бидэнд юу хэлэхийг хүсэж байгааг мэдэхэд тусалдаг.
Биднийг айж, гунигласан үед Ариун Сүнс тайтгаруулж чадна. Тэрээр бидэнтэй нам гүмхэн мэдрэмж, санаануудаар дамжуулан ярьдаг.
Зөв сонголт хийсэн үед маань Ариун Сүнс бидэнд аз жаргалыг мэдрэхэд тусалдаг.
Ариун Сүнс бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрыг мэдрэхэд тусалдаг. “Тэр бас бидэнд юу үнэн гэдгийг мэдэхэд тусалдаг.
Үйл ажиллагааны цаг
Ариун Сүнс чамд зөвийг сонгоход туслан чиглүүлж чадна. Энэ хүүхдүүдийн хийж байгаа зөв сонголтуудыг онцол.
Зураг чимэглэлийг Трэйси Вокэр