“Бурханы өмнө итгэлтэй байх нь,” Найз, 2025 оны 5-р сар, 02–03
Чуулган дээр бошиглогчийн хэлсэн захиас
Бурханы өмнө итгэлтэй байх нь
“Бурханы оршихуйд итгэлтэй байх нь,” Лиахона, 2025 оны 5-р сар, 127–129 хэмээх нийтлэлээс хэсэгчлэн авав.
Бид гэрээнүүд хийж, сахиснаараа Ариун Сүнснээс итгэлтэй байдлыг хүлээн авч чадна. Тэнгэрлэг Эцэг биднийг ухаарч чадахаас маань илүүгээр сонсдог мөн хайрладаг гэдэгт бид итгэлтэй байж болно. Хамгийн дээд чадавхдаа хүрэхэд Тэр бидэнд туслахыг хүсдэг гэдэгт бид итгэлтэй байж болно. Төгс хайр ба ариун журам нь Бурханы өмнө итгэлтэй байх үүд хаалгыг нээж өгдөг!
Бүх хүний зүг хандсан төгс хайр нь амар тайвныг тогтоогчдын онцлох шинж юм. Бидний зүрх сэтгэлийг төгс хайраар дүүргэхийн төлөө Тэнгэрлэг Эцэгт хандан залбирцгаая.
Ариун журам нь бүх зүйлийг илүү сайхан, илүү аз жаргалтай болгодог! Хэрэв танд муу, муухай эсвэл гунигтай бодол байвал ариун журам тэдгээр бодлыг хөөн зайлуулдаг.
Бодол, үг, үйлдлүүд маань ариун журмаар дүүрэн байж, бид бүх хүний зүг хандсан Христийн цэвэр хайраар дүүргэгдэх хэрэгтэй. Би та нарыг Их Эзэний өмнө итгэлтэй байдлаа өсгөхийг урьж байна.
Сайн судал
Ерөнхийлөгч Нэлсоны захиасны талаарх дараах асуултын хариултыг зурах буюу бичээрэй.
-
Чи бусдад хайр, төгс хайрыг хэрхэн үзүүлэх вэ?
-
Муу, муухай, гунигтай бодол толгойд чинь орж ирвэл ямар сайн зүйлийн тухай бодож болох вэ?
Ерөнхийлөгч Нэлсон төгс хайр, ариун журмын талаар заахдаа аль судрыг ашигласан бэ? (Зөвлөмж: Та доорх эшлэлүүдийг судраасаа харж болно!)
-
Еврей 11:1
-
Амос 3:7
Зураг чимэглэлийг Жош Талбот