“Чуулганаас суралцах” Найз, 2025 оны 5-р сар, 1
Чуулганаас суралцах
Ариун сүм рүү хараагаа чиглүүл
Төөрдөг замаар дамжин Ариун сүм рүү оч. Хэзээ нэг өдөр ариун сүм рүү явахдаа хамгийн их хүсэн хүлээж байгаа зүйл чинь юу вэ?
Чуулганыг сонсох нь
Чуулган дээр би гэр бүлийнхээ хамт чихрийн таваг дээрээ итгэл, ариун сүм, залбирал гэх мэт үгсийг бичдэг. Энэ үгсийг сонсох тоолонд тавагнаас нэг чихэр авдаг. Энэ үгс Есүсийн тухай бодож, чуулганы үгсийг сонсоход минь надад тусалсан.
Жэйн К., 6 настай, Канадын Кэбэк хот
Сонссон үгсээрээ дамжуулан би Ариун Сүнсийг мэдэрч, Есүс Христийн талаар илүү ихийг сурдаг учраас би ерөнхий чуулганд дуртай.
Томас П., 8 настай, Аргентины Буэнос Айрос хот
Христэд ирэгтүн
Сүмийн бэлгэ тэмдэг нь Христийг манай Сүмийн төв бөгөөд Тэрээр бидний амьдралын төв байх ёстойг бидэнд сануулдаг хэмээн ахлагч Гари Э. Стивэнсон заасан.
Тайлбарыг бэлгэ тэмдгийн хэсгүүдтэй тохируулан холбох шугам зур.
-
Булангийн чулуу бол барилгын суурийн хамгийн чухал чулуу юм. Сүмийн нэр булангийн чулуун дотор байгаа нь Есүс Христ бол Булангийн гол чулуу гэдгийг бидэнд сануулдаг.
-
Аврагчийн дэлгэсэн гар Өөрт нь ирэх бүгдийг тэврэн угтаж авах Түүний амлалтыг илтгэдэг.
-
Есүс Христийн дээр байгаа нуман тотго нь Тэрээр амилж, хадан булшнаас гарч ирснийг төлөөлдөг. Тэр амьд бөгөөд бид Түүнийг дагадаг!
Зураг чимэглэлийг Жош Талбот