2025
Ариун сүмийн карт
2025 оны 5-р сар


“Ариун сүмийн карт,” Найз, 2025 оны 5-р сар, 16.

Ариун сүмийн карт

Японы Токио ариун сүм

  • Уг ариун сүмийг 1980 онд онцгойлон адисалсан бөгөөд Азийн анхны ариун сүм болсон юм.

  • Дотор засалд нь японы уламжлалт хээнүүдийг даавуу болон шилэн дээр оруулж өгсөн байдаг.

  • 1949 онд нэгэн төлөөлөгч Японд ариун сүмүүд баригдах болно хэмээн бошигложээ. Одоо Японд дөрвөн ариун сүм бий!

Камбожийн Пномпен ариун сүм

  • Энэ нь Камбож дахь анхны ариун сүм байх болно!

  • Камбожид 16,000 гаруй Сүмийн гишүүн байдаг.

  • Ерөнхийлөгч Нэлсон Камбожид хийсэн анхны айлчлалынхаа үеэр энэ ариун сүмийн харагдах байдлын зургуудыг үзүүлсэн юм.

Данийн Копенгагэн ариун сүм

  • Энэхүү барилгыг анх цуглааны байрны зориулалтаар барьж, 73 жилийн дараа ариун сүм болгожээ.

  • Ариун сүмийн хаалга нь цуглааны байрны анхны хаалга бөгөөд улаан тоосгыг мөн хэвээр нь үлдээжээ.

  • Ариун сүмийн хажууд тэнгэр элч Моронайг байршуулсан шовх орой байдаг.

Ариун сүмийн картын PDF файл

Зураг чимэглэлийг Рэйчил Эриксон