2025
Чуулганы тэмдэглэл
2025 оны 5-р сар


“Чуулганы тэмдэглэл,” Найз, 2025 оны 5-р сар, 4-5.

Чуулганы тэмдэглэл

Даллин Х.Өүкс

Тэнгэрээс ирсэн тусламж

Ерөнхийлөгч Өүкс бидэнд зөвийг сонгоход туслахын тулд Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгдөг зүйлсийн талаар ярьсан. Бидний хамгийн хүчирхэг туслагч бол бидний Аврагч, Есүс Христ юм. Түүний ачаар бид уучлагдаж, нас барсныхаа дараа дахин амьдрах болно. Тэнгэрлэг Эцэг бидэнд зарлиг, ёслол, гэрээнүүдийг мөн бидэнд тусалж, чиглүүлэх Ариун Сүнсийг өгдөг.

Тэнгэрлэг Эцэгийн чамд тусалдаг нэг аргыг зур!

Хэнри Б.Айринг

Аврагчид ойр

Ерөнхийлөгч Айринг түүнийг бага байхад ариун ёслолын цуглааныг оройн цагаар хийдэг байсан гэж хэлсэн. Нэгэн харанхуй, хүйтэн шөнө тэр ариун ёслолоос хүртэхдээ ариун ёслолын танхимд гэрэл, дулааныг мэдэрсэн гэнэ. Тэднийг “Ай Аврагч, энэ шөнө надтай хамт үлдээч” гэж дуулахад тэрээр Ариун Сүнсээр дамжуулан Аврагчийн хайр, ойр дотно байдлыг мэдэрсэн юм.

Есүс Христэд илүү ойртож болох нэг аргыг зур.

Эйми А.Врайт

Итгэ, Харьяалагд, Бол

Бид хэрхэн насан туршдаа Есүс Христийн дагалдагч болох талаар Врайт эгч хуваалцав. Бид Түүний талаар суралцаж, Ариун Сүнсийг мэдэрснээр Түүнд итгэж болно. Бид гэрээнүүдийг хийж, сахиснаар Есүс Христэд болон Түүний Сүмд харьяалагдаж болно. Мөн бид Түүний жишээг дагаснаар Түүнтэй адил болж чадна.

Патрик Кийрон

Онцгой бэлэг

Ахлагч Кийрон дэлхий даяар байдаг бэлэг өгөх уламжлалын талаар ярьсан юм. Бид бэлэг өгч, бэлэг хүлээж авдаг. Оцон шувууд хүртэл гялалзсан хайрга чулууг бие биедээ бэлэг болгон өгдөг! Бид Тэнгэрлэг Эцэгийн хайрт охид, хөвгүүд гэдгээ мэдэх явдал бол Түүний бидэнд өгсөн нэгэн чухал бэлэг юм. Бид энэ бэлгийг үнэхээр авсан бол өөрсдийгөө хэн бэ гэдгийг мөн ямар их бүрэн дүүрэн хайрлуулдаг болохоо мэдэж чадна.

Бэнжамин М.З.Тай

Одтой тэнгэр

Ахлагч Тай гэр бүлийнхэнтэйгээ нэг удаа од түгсэн тэнгэр доор хээр буудалласан аж. Хүүхдүүд нь яагаад гэртээ оддыг харж чаддаггүйг асуужээ. Гэрэл ихтэй орчин нь оддыг харахад хэцүү болгодгийг тэр тайлбарлав. Анхаарал сарниулдаг зүйлс ба уруу таталтууд бидний сүнслэг харааг хаадаг. Гэвч бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр үргэлж байдгийг итгэлээр мэдэж чадна.

PDF хуудас

Тэр амьд зураг Саймон Диүви, зураг чимэглэлийг Жош Талбот

  • “Хамт байгаач, энэ үдэш надтай”, Дуулал, д. 84