“Ирээд, Намайг дага үйл ажиллагаа,” Найз, 2025 оны 5-р сар, 22-23.
Ирээд, Намайг дага үйл ажиллагаа
Гэр бүлийн үдэш, судраас судлах зэрэг зугаатай үйл ажиллагаанд зориулав!
4-р сарын 28-аас 5-р сарын 4: Сургаал ба Гэрээнүүд 41–44
Улаан гэрэл, ногоон гэрэл
Бурханы зарлигуудыг дагах нь хэчнээн чухал болохыг судрууд заадаг (Сургаал ба Гэрээнүүд 42-ыг үзнэ үү). Нэг хүнийг удирдагч болгож, бүлгийн өмнө зогсоо. Түүнийг “Ногоон гэрэл” гэж хэлэхэд хүн бүр урагш явна. “Улаан гэрэл” гэж хэлэхэд бүгд зогсох хэрэгтэй!
5-р сарын 5–11: Сургаал ба Гэрээнүүд 45
Тэнгэр элчийн бүрээ
Есүс Христийг дахин ирэхэд тэнгэр элч бүрээ үлээх болно (Сургаал ба Гэрээнүүд 45:45-ыг үзнэ үү). Цаасан бүрээгээ өөрөө хий! Нэг цаас авч конус хэлбэртэй болгоод, скочоор наа. Мөн бүрээндээ бариул хийж эсвэл товчлуур болгон дугуй дүрснүүдийг нааж болно. Дараа нь бүрээгээрээ ярьж, Есүс Христийг яагаад хайрладгаа хэлэх дадлага хий.
5-р сарын 12-18: Сургаал ба Гэрээнүүд 46-48
Нинжин сэтгэлийн аяга
Бурхан хүн бүрд сүнслэг бэлгүүдийг өгдөг. Энэ нь Тэрээр биднийг Ариун Сүнсээр дамжуулан авьяас чадвараар адисалдаг гэсэн үг юм ( Сургаал ба Гэрээнүүд 46:11–33-ыг үзнэ үү). Хоосон шил эсвэл аяга ол. Жижиг цаасан дээр хэн нэгэнд байж болох өөр өөр авьяас чадвар эсвэл бэлгүүдийг бич. Ээлжлэн шил дотроос цаас авч, тийм бэлэг, авьяастай гэж бодож байгаа хүнээ нэрлэ.
5-р сарын 19–25: Сургаал ба Гэрээнүүд 49–50
Замыг дага
Есүс Христийн сайн мэдээг ихэвчлэн үүрдийн гэрээ гэж нэрлэдэг (Сургаал ба Гэрээнүүд 49:9, 12–14). Ерөнхийлөгч Нэлсон үүнийг мөн гэрээний зам гэж нэрлэсэн. Хэдэн цаасан дээр Есүс Христийг дагаж болох арга замуудыг бич. Цааснуудаар зам гарган байрлуулаад, ээлжлэн дээгүүр нь алх.
Гэрэл зургуудыг Кристина Смит