2025
Миний сайн мэдээний үгс
2025 оны 5-р сар


“Миний сайн мэдээний үгс,” Найз, 2025 оны 5-р сар, 10.

Миний сайн мэдээний үгс

Найз сэтгүүлийн энэ дугаараас эдгээр үг, хэллэгийг хайж олоорой!

Зарлиг

Чулуун хавтангууд

Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай учраас биднээс зарлигийг нь дагахыг хүсдэг. Зарлигууд бол Түүний бидэнд өгдөг удирдамж бөгөөд тэдгээрийг дагаснаар бид аз жаргалтай байж, хэзээ нэгэн өдөр Түүнд эргэн очиж чадна. Бид Түүний зарлигуудыг дагаснаар адислагддаг.

Сүнслэг бэлгүүд

Зүрхэн дээрээ гараа тавьсан охин

Тэнгэрлэг Эцэг Ариун Сүнсээр дамжуулан бусдыг адислах сүнсний бэлгийг бидэнд өгдөг. Хүн бүрд адилхан бэлэг өгөгддөггүй ч, Бурханы өгсөн ямар нэгэн сүнслэг бэлэг байдаг. Та нар эдгээр бэлгийн заримынх нь талаар Сургаал ба Гэрээнүүд 46:11–26-аас уншиж болно.

Гэрчлэл

Гэрчлэл гэдэг нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ болон Тэдний сайн мэдээний талаар та нарын итгэдэг эсвэл мэддэг үнэн зүйлс юм.

Мөнх амьдрал

Есүс Христийн Цагаатгал болон Амилалтын ачаар бид мөнх амьдралтай болж, Тэнгэрлэг Эцэг, Есүс болон гэр бүлтэйгээ үүрд хамт амьдрах боломжтой юм.

Alt text

Зураг чимэглэлийг Мэдисон Бэйкэр