2025
Түүний мөрөөр алхах нь
2025 оны 5-р сар


“Түүний мөрөөр алхах нь,” Найз, 2025 оны 5-р сар, 17.

Та нарын бичсэн түүх

Түүний мөрөөр алхах нь

Цасан дээгүүр алхаж яваа ахимаг насны эрэгтэй ба түүний мөрөөр даган алхаж буй хүү, охин хоёрын зураг

Нэг өдөр манай гэр бүл өвөө, эмээ хоёртой хамт чаргаар гулгахаар явсан. Бид метр орчим зузаантай шинэхэн цасанд дарагдсан задгай газар луу алхлаа. Энд алхах үнэхээр хэцүү байсан! Дүүд маань цасан дээгүүр алхахад хэцүү байсан болохоор өвөө “Миний мөрөөр алхаарай” гэж хэлэв.

Дүү бид хоёр түүний мөрөөр алхаж эхэллээ. Хэсэг хугацааны дараа би түр зуур өөрөө алхаж үзмээр санагдав. Цасан дээгүүр ганцаараа алхахад бүр хэцүү байсан.

Өвөөгийнхөө мөрөөр алхах нь илүү хялбар байсан. Учир нь цасан дээгүүр түрүүлж алхах хэцүү хэсгийг нь тэр аль хэдийн хийчихсэн болохоор тэр. Есүс Христ аль хэдийн хамгийн хэцүү хэсгийг хийсэн гэдгийг би гэрчилж байна. Хэрэв та Есүсийн мөрөөр явбал таны амьдрал ч бас илүү амар хялбар болно.

Alt text

Зураг чимэглэлийг Абби Раммлэр