Лиахона
АРИУН СҮНС БҮХ ЗҮЙЛИЙГ ЗААНА
2026 оны 1-р сарын Лиахона


ОРОН НУТГИЙН НИЙТЛЭЛ

АРИУН СҮНС БҮХ ЗҮЙЛИЙГ ЗААНА

2018 оны 10-р сарын Ерөнхий юмсан гэж боддог байлаа. Гэвч сүмд дээр бошиглогч биш ч гэсэн намайг тэр дуудлага Рассэл М.Нэлсон сайн мэддэг тэр дуудлага. Харин бүрэн цагийн орондоо заах, сүм дээр заах хоёрыг хооронд нь тэнцвэржүүлэх, холбох тухай шинэ мэдлэг гаргасан юм. Үүний дагуу “Ирээд, Намайг дага” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.

Энэ хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар Багануур салбарын Ням гаргийн ангийн багш О.Дашням гэрчлэлээ хуваалцаж байна.

“Би 12 настай байхдаа Сүмийн гишүүн болж байсан. Тэр үед хамгийн анх Ням гаргийн ангид Христийн сургаалын талаар хичээл зааж байх үед зааж байгаа багш нарын хараа маш гүн сэтгэгдэл, яг ингэж заадаг болох юмсан гэж мөрөөддөг байж билээ.

Үүнээс хойш 4 жилийн дараа, семинарын ангийг төгсөж байхдаа, хэдийгээр Ням гаргийн ангийн багш биш ч гэсэн маань надад хааяа хичээл заах боломж олгодог байсан. Энэ бүхэн нь намайг номлогч болохоор бэлдэж байсан гэж би боддог. 18 нас хүрээд би Ням гаргийн ангийн багшаар дуудсан.

Би Институт семинарын зохицуулагч О.Одгэрэл ахаас заах маш олон зарчмыг сурсан. Яавал илүү сүнслэг байх талаар асуухад Одгэрэл ах “Ирээд, Намайг дага” гарын авлага л тогтмол судалж, хэрэгжүүл, тэгвэл чи сүнслэг байж чадна гэж хэлсэн. Энэ нь надад энгийн мөртлөө маш үнэтэй зөвлөгөө байсан.

Бусдын хөрвөлтийг гүнзгийрүүлж, Есүс Христтэй илүү адилхан болоход туслах энэ харилцан уялдаатай дуудлага маань “Ирээд, Намайг дага – Гэр орон болон сүмд зориулсан” гарын авлага гайхалтай ач холбогдолтой. Энэ гарын авлагаас хичээл заахаар бэлдэх үед Их Эзэний Сүнс надад үргэлж хүч байгааг би байнга мэдэрдэг. Түүнчлэн энэ гарын авлагыг хүмүүс гэртээ болон хувиараа судлах зорилготой. Энд судрын хувиараа, гэр бүлээрээ эсвэл найзуудтайгаа хамт судлахад туслах санаа, үйл ажиллагаанууд тусгасан байдаг. Тиймээс гишүүд энэ номоосоо гэртээ судлаад, дараа нь ангид багштайгаа болон ангийнхантайгаа ярилцан ойлголтоо бататганаар суралцах талаар илүү баттай мэдлэгтэй болоод зогсохгүй, тэдгээрийг амьдралтайгаа холбох, зарчмуудыг нь амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой болдог.

Би 7 хоног бүр Ням гаргийн анги ямар чухал анги вэ гэдгийг намайг сонсож байгаа гишүүдийнхээ нүднээс мөн тэдний итгэл, гэрчлэлээс олж хардаг.

“Ирээд, Намайг дага” гарын авлагаас гэртээ үхэж судалсны дараа сүм дээрээ хамтдаа суралцах үед бид Эцэг, Сүнс Христийн тусламжтай хамт байгааг, улмаар биднийг сүнслэг байдал маань илүү хүчирхэг болгоод зогсохгүй биднийг Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрт илүү ойртуулдаг гэдгийг би мэдэрсэн.

Хэн нэгнийг дуурайж заах биш, харин Аврагчийн арга барилаар заах ёстой гэдгийг би ойлгосон. Мөн би хичээл дээр оршиж агуулагдсан бүхнийг зааж дуусгах гэж санаа зовох хэрэггүй, харин суралцагчдад гэртээ уншсан судрын хэсгүүдтэй холбоотой бодол, туршлага, асуултуудаа хуваалцах боломжийг олгох нь чухал гэдгийг мэдэж авсан.

Ах, эгч нар аа, бид “Ирээд, Намайг дага” гарын авлагын дагуу судар судлалтыг гэртээ тогтмол судалсны дараа ангид багштайгаа, ангийнхантайгаа ярилцаж суралцах юм бол бидэнд “Ариун Сүнс бүх зүйлийг заана” (Иохан 14:26) гэдгийг би гэрчилж байна.