Ням гаргийн үдээс хойших хуралдаан
Түүний бэлгийг өөртөө хэрэглэ
Хэсгүүд
Бодгалийнхаа гүнд бүрэн хүлээн зөвшөөрч, өөртөө хэрэглэсэн тохиолдолд амьдралын баяр баясгалан, зовлон шаналал, хариулагдаагүй асуултуудад Бид үнэхээр Бурханы хүүхдүүд хэмээх утга учрыг өгдөг тэрхүү амин чухал мэдлэгийн талаар буюу Эцэгийн маань бидэнд өгөхийг хүссэн бүхнийг хүлээн авах чадварт тулгуурласан мөнхийн үнэний бүхнийг хамарсан бэлгийн талаар одоо ярихыг хүсэж байна. Тэрхүү үнэн бол бахдам сайхан билээ! Гайхамшигтай! Мөн энэ нь зүйрлэл биш.
… Таны явж буй зам бол Түүний аз жаргалын төлөвлөгөө юм. … Ай, Түүний бүхий л сайхан бэлгийн туйлын зорилго болох Түүний дэргэд амьдрах мөнх амьдралыг хүлээн авахаар та нар Өөр лүү нь эргэн ирэх нэгэн өдрийг Тэрээр хэчнээн их харуулдаж буй гээч. …
… Та Христийн хайрын сайн сайхан мөн чанарт итгэх итгэлээр Түүн рүү ирж, Түүний баяр баясгалан, амар амгалан, итгэл найдвар, гэрэл, үнэн, илчлэл, мэдлэг, мэргэн ухааны бүхий л бэлгийг толгойгоо өндөрт өргөн, гараа сунгаж, алгаа дэлгэн хүлээн авч чадна. Та бол Бурханы хайртай охин, эрхэм нандин хүү бөгөөд Тэрээр таныг гэтэлгэх, зөвтгөх, мөн цэвэршүүлэхийн тулд Өөрийн төгс ариун Хүүг танд бэлэг болгон өгсөн гэдэг мэдлэгээр та ганхашгүй болсон учраас энэ бэлгүүдийг өөртөө хэрэглэх боломжтой.
… Хамгийн анх удаа үүнийг үнэхээр өөртөө хэрэглээд, амьдралын тань бүхий л талыг өөрчлөх боломжийг олгоорой. Энэхүү бэлгийг дахин өөртөө хэрэглээрэй. Энэ бол Бурхан Өөрийн Хүүг бэлэг болгохдоо таны төлөө зориулан бэлтгэсэн илүү сонгомол арга зам юм. Та баяр баясгалантай байж болох бөлгөө!