Бямба гаргийн өглөөний хуралдаан
Бидний мэлмийн өмнө
Хэсгүүд
Сүм нь тоо хэмжээний хувьд өсөж, нөлөөллийн хувьд хүрээгээ тэлж, хамгийн чухал нь гишүүдийнхээ зүрх сэтгэл, амьдралд гүн гүнзгий нөлөөлж байгаа энэ цаг үед амьдарч байгаадаа бид талархаж байна. …
Өнөөдөр Сүмд үйл ажиллагаа явуулж буй мөн зураг төсөл, барилгын янз бүрийн үе шатандаа явж байгаа 367 ариун сүм байна. … Ах, эгч нар аа, бид ариун сүмд орохуйц зохистой амьдарч, Их Эзэний өргөөнд шүтэн биширч, өөрсдийнхөө төлөө мөн хөшигний нөгөө талд байгаа өвөг дээдсийнхээ өмнөөс Бурхантай гэрээ байгуулснаар ариун байдлаа яаравчлуулж байна. …
Их Эзэн Өөрийн ажлыг номлолуудаар яаравчлуулж байгааг бид хардаг. … Тооноос илүүтэй, цугларалтын сүнс бодгалиудыг Есүс Христэд, мөн Түүний сайн мэдээнд авчирч байна. …
Их Эзэн дэлхий даяарх гишүүдэд, тэр ч байтугай гишүүн бус хүмүүст зориулан боловсрол эзэмших боломжийг яаравчлуулж байгааг бид харж байна. …
Эдүгээ дэлхий даяар 800 мянга гаруй суралцагч семинар, институтэд хамрагдаж байгаа нь сүмийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болж байна. …
Боловсролын цар хүрээ Сүмд тэлж байгааг харуулж буй өөр нэгэн хэсэг бол BYU-Pathway юм. … Хичээлүүдийг авч төгсөх нь ажилд орох боломж бөгөөд ажилтай болсноор гэр бүлийн амьдрал сайжирч, Их Эзэнд үйлчлэх илүү их боломжтой болно гэсэн үг юм. …
Сайн мэдээний сайхан захиас дунд зовж зүдэрсэн, итгэл нь сорилтод орсон, эргэлзсэн, асуултынх нь хариулт байхгүй мэт бэдэрч яваа хүмүүс байгааг би мэднэ. Ах, эгч нар аа, Есүс Христ бол хариулт юм. Түүнээс эхэл. Түүний мутрыг амьдралдаа эрж хай. Түүнийг сонс. …
Тэр ойлгодог гэдгийг мэд.