Ням гаргийн үдээс хойших хуралдаан
Бурханы оршихуйд итгэх итгэл
Хэсгүүд
Бид Бурхантай гэрээ байгуулж, сахиснаар Сүнснээс ирдэг итгэлийг олж авч чадна. Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд бидний итгэлтэй байдал “Бурханы оршихуйд хүчтэй болох” боломжтой хэмээн заасан. …
Бурханы өмнө итгэлтэй байх гэдэг нь яг одоо Бурханд итгэлтэйгээр ойртохыг хэлж байгаа юм! …
Тэгвэл бид ийм итгэлийг хэрхэн олж авах вэ? …
… Их Эзэн Өөрийн үгээр төгс хайр, ариун журам нь Бурханы өмнө итгэлтэй байх замыг нээдэг гэсэн. …
Эхлээд төгс хайрыг. …
Бүх хүний зүг хандсан төгс хайр нь амар тайвныг тогтоогчдын онцлох шинж юм. Бид гадуур ч, гэртээ ч төгс хайрыг агуулсан үг яриа ашиглах нь зайлшгүй чухал. …
Төгс хайр бол Есүс Христийн үнэн дагалдагчдад зориулсан Тэнгэрлэг Эцэгийн маань өгсөн бэлэг учраас ялангуяа хайрлахад хэцүү тэр хүмүүсийн төлөө агуу хайраар дүүргэж өгөхийг Тэнгэрлэг Эцэгээсээ гуйцгаая. …
Одоо би ариун журмын талаар ярья. Их Эзэн бидэнд бодол санаагаа ариун журмаар зогсолтгүй чимэн гоё хэмээн айлдсан. … Ариун журам нь бүх зүйлийг илүү сайхан, илүү аз жаргалтай болгодог! … Ариун журам та нарыг түгшүүрт, зовлонт бодлоос чөлөөлнө. …
… Бурханы хувьд ямар байх хэрэгтэй тийм хүмүүс болох нь бидний өмнө байгаа агуу боломж юм. …
… Би та бүхнийг Их Эзэний өмнө өөрийн итгэлтэй байдлыг өсгөхийн тулд зорилготойгоор алхам алхмаар үйлдэхэд урьж байна. … Тэгээд Тэнгэрлэг Эцэгтээ итгэлээ нэмэгдүүлсээр ойртох үед бид илүү их баяр хөөрөөр дүүрч, Есүс Христэд итгэх итгэл тань өсөх болно. Бид өөрсдийнхөө найдлагаас ч давсан сүнслэг хүчийг мэдэрч эхэлнэ.