Ням гаргийн өглөөний хуралдаан
Мөнх бус амьдралд зориулсан бурханлаг тусламж
Хэсгүүд
Бүх тусламжийн дундаас Бурханы мөнх бус амьдралд үзүүлсэн хамгийн жинтэй тусламж бол наманчилсан нүглийн төлөөсийг төлж, өршөөл үзүүлэхээр зовж шаналах Аврагч Есүс Христийг бидэнд өгсөн явдал байв. …
Бидний Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө мөнх бус амьдралын маань аян замд хөтлөн чиглүүлэх өөр бусад тусламжийг өгдөг. Би тэдгээрийн дөрвийнх нь талаар ярья. …
Эхлээд би Христийн Гэрэл буюу Сүнсний тухай ярья. Моронай номын агуу сургаалдаа Моронай Христийн Сүнс нь “сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тулд өгөгдсөн байдаг” (Моронай 7:16) хэмээн эцгээсээ эш татсан байдаг. …
Зөв зүйлийг сонгоход туслах Их Эзэний өгсөн хоёр дахь агуу тусламж бол авралын төлөвлөгөө (аз жаргалын төлөвлөгөө)-ний нэгэн хэсэг болох судрууд дахь тэнгэрлэг багц удирдамж заавар бөгөөд тэдгээр удирдамж заавар бол зарлиг, ёслол, гэрээнүүд билээ.
Зарлигууд мөнх амьдрал руу өсөж хөгжихөд маань туслах зорилгоор Тэнгэрлэг Эцэгийн маань бидэнд тэмдэглэн зааж өгсөн замыг тодорхойлдог. …
Ёслол ба гэрээнүүд нь мөнх амьдралд хүрэх замыг тодорхойлдог хуулийн нэг хэсэг юм. …
Зөв сонголт хийхэд тусалдаг Бурханы өгсөн бусад тусламж нь Ариун Сүнсний илрэл билээ. …
Өөрийн үнэнч хүүхдүүдэд өгсөн Бурханы тусламжийн нэг бол Ариун Сүнсний бэлэг юм. …
Мөнх бус амьдралын аян замд маань хөтлөн чиглүүлэх ийм олон хүчирхэг тусламж байсаар байхад олон хүн бидний Аврагч, Гэтэлгэгч Есүс Христтэй товлосон уулзалтдаа бэлтгэлгүй хэвээр байгаад миний урам хугардаг. …
Даруу байж, Их Эзэнд найдах нь ийн замаас гарахаас сэргийлдэг арга дом юм.