Ням гаргийн үдээс хойших хуралдаан
Ариун нандин зүйлсийг бишрэн хүндлэх
Хэсгүүд
Есүс Христийн шавь нарын хувьд биднийг Бурхан болон Түүний Хүү Есүс Христтэй илүү гүн гүнзгий харилцаатай болохын зэрэгцээ сүнслэг зан чанараа бэхжүүлэх үүд хаалгыг нээхийн тулд бишрэл хүндэтгэлтэй байх бэлгийг амьдралдаа төлөвшүүлэхэд урьдаг. Бид зүрх сэтгэлдээ ийм мэдрэмжийг илүү ихээр агуулах юм бол амьдралдаа илүү их баяр баясгаланг мэдэрч, уй гашуу, уйтгар гуниг байх орон зай бага байх нь гарцаагүй. …
Харамсалтай нь, бид ариун нандин зүйлсэд бишрэл хүндэтгэл үзүүлэх нь ховордож буй дэлхийд амьдарч байна. …
… Ариун нандин зүйлсийг бишрэн хүндлэхгүй байх нь өнөө үед сүнслэг байдлын хувьд тэсэж гарахад бидэнд зайлшгүй хэрэгтэй илчлэлийн эмзэг сувгуудыг маань нураан эвдлэх дайсны зорилгод тусалдаг. …
Ах, эгч нар аа, ариун нандин зүйлсийг бишрэн хүндэтгэх нь жинхэнэ талархлыг төрүүлж, үнэн аз жаргалыг түгээж, оюун ухааныг маань илчлэл рүү хөтөлж, амьдралд маань илүү их баяр баясгаланг авчирдаг. Энэ нь бидний хөлийг ариун нандин газарт тавиулж, зүрх сэтгэлийг маань Бурхан өөд чиглүүлдэг.
Энэ ариун нандин чанарыг өдөр тутмын амьдралдаа шингээхийг хичээснээр бид илүү даруу болж, Бурханы бидэнд зориулсан хүслийг илүү сайн ойлгон, Их Эзэнтэй байгуулсан гэрээний амлалтад итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх боломжтой гэдгийг би гэрчилж байна. Бид Их Эзэний өргөөний уулан дээр үү, Сүмийн цуглааны байранд уу, аль эсвэл гэр орондоо байна уу ариун нандин зүйлсийг бишрэн хүндлэх энэ бэлгийг хүлээн авснаар, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын биднийг гэх төгс хайрыг мэдэрснээр гайхамшиг, бишрэлээр дүүрнэ гэдгийг би гэрчилж байна.