2025
Бүхнийг сэргээх үе
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 5-р сар


Ням гаргийн өглөөний хуралдаан

Бүхнийг сэргээх үе

Хэсгүүд

alt text

PDF татаж авах

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм албан ёсоор байгуулагдсан нь дараалсан гайхамшигт үйл явдлуудын оргил цэг байсан юм. …

Эцэг, Хүү хоёр Иосеф Смитэд үзэгдсэн, Мормоны Ном гарч ирэн, орчуулагдсан, санваарын эрх мэдэл, түлхүүрүүд сэргээгдсэн зэрэг үйл явдал 195 жилийн өмнөх энэ өдөр Их Эзэний сэргээгдсэн Сүм зохион байгуулагдахад шаардлагатай урьдчилсан нөхцөлүүд байсан юм.

… Сүм зохион байгуулагдсанаас хойш нэг жилийн дараа Их Эзэн Иосеф Смитэд Бурханы хаант улсын түлхүүрүүд дахин “дэлхий дээр хүмүүнд итгэмжлэгдсэн” ба “[Есүс Христийн] сайн мэдээ уулнаас хүний гар хүрэлгүйгээр цавчигдсан, бүх дэлхийг дүүргэх хүртлээ урагш өнхрөх тэр чулуу адил буюу” хэмээн зааварлажээ.

Их Эзэн амлалтаа биелүүлж байгааг би гэрчилж байна. …

… Хожмын өдрүүдэд бүх зүйл сэргээгдэх бошиглолын нэг хэсэг болох эртний бошиглогч, төлөөлөгчид Иосеф Смитэд биечлэн санваарын эрх мэдэл хүртээж, санваарын түлхүүрүүдийг даалгажээ. …

Их Эзэний хожмын үеийн ажил бол “эрин зуун бүхэнд Бурханы хүмүүсийн сонирхлыг татсаар ирсэн зорилго юм; … тэд өдгөө бидний амьдарч байгаа үеийг баяртайгаар хүсэн хүлээж, тэнгэрээс сүнсээр нөлөөлөгдөн, манай өнөө үеийн тухай дуулж, бошиглож байсан билээ.” …

Их Эзэн Есүс Христ хожмын өдрүүдэд Өөрийн сайн мэдээг болон Сүмийг сэргээсэн хэмээх захиас нь энэ дэлхийн хаана ч амьдарч буй хэн ч хүлээн авч болох хамгийн чухал, алдар суут “сайн сайхан мэдээ” билээ.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Шинэ Гэрээний үеийн Христийн сэргээгдсэн Сүм мөн.