Бямба гаргийн үдээс хойших хуралдаан
“Та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно”
Хэсгүүд
Есүс: “Бие биеэ хайрлагтун” гээд, “Та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно” хэмээсэн. Хүмүүсийн Есүс Христийн талаарх анхны гэрчлэл ихэнхдээ Есүс Христийн шавь нарын дундах хайрыг мэдрэх үед ирдэг. …
Христэд илүү их итгэлтэй болохыг эсвэл Тэнгэрлэг Эцэгтэй илүү ойр дотно харилцаа тогтоохыг эрэлхийлж буй хэнд ч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд орж ирэхэд гэртээ ирж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой. …
Тиймээс бид Их Эзэний өндөр жишгүүдийг дагаж мөрдөхийг хичээхийн зэрэгцээ нэг нэгэндээ тэвчээртэй байцгаая. …
… Нэг зүрх сэтгэлтэй байхын тулд бид зүрх сэтгэлдээ цэвэр ариун байх ёстой. Харин ийм болоход зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт шаардлагатай.
Гэхдээ энэ нь би зүрх сэтгэлээ чинийхтэй нийцүүлэн өөрчилнө гэсэн үг биш юм. Бас энэ нь чи зүрх сэтгэлээ минийхтэй нийцүүлэн өөрчилнө гэсэн үг ч биш. Энэ нь бид бүгд зүрх сэтгэлээ Аврагчийнхтай нийцүүлэн өөрчилнө гэсэн үг юм. …
Хэрэв та өөрийгөө сайн таарч тохирохгүй байна гэж бодож байвал ганцаараа биш гэдгээ мэдээрэй. …
… Бид хаана байснаараа биш, харин хаашаа явахыг эрмэлзэж байгаагаараа, хэн гэдгээрээ биш, харин хэн болохыг эрэлхийлдгээрээ нэг юм.
Христийн үнэн Сүмийн утга учир үүнд л оршдог. …
Харин та нар эргэн тойрныхоо хүмүүсээс өөр бол яах вэ? Энэ нь та нар таарч тохирохгүй байна гэсэн үг биш. Энэ нь таныг Христийн биеийн чухал хэсэг болгож байгаа юм. …
Энэ нь таны үүрэг бол хүн бүрийг өөртэйгөө адилхан болгох явдал гэсэн үг биш юм. Гэхдээ энэ нь хувь нэмэр оруулах чухал үүрэг, сурч мэдэх ёстой чухал зүйл танд байна гэсэн үг!