Бямба гаргийн өглөөний хуралдаан
Түүний дотор сүнслэгээр бүрэн бүтэн болох нь
Хэсгүүд
Агуу Эдгээгч бидний бие махбод, сэтгэл санааны бүх өвчин шаналлыг Өөрийн цаг хугацааны дагуу эдгээх болно. Харин бид эдгэрэх гээд хүлээж байхдаа бүрэн бүтэн болох боломжтой юу? …
Есүс Христэд итгэх итгэл найдварыг бий болгодог. Есүс Христэд итгэх итгэлээс бүрэн бүтэн байдал бий болдог бөгөөд би бүрэн бүтэн болохыг хичээхдээ найдвар олж авдаг. Түүнд итгэх итгэл миний эдгэрэх найдварыг нэмэгдүүлж, тэрхүү найдвар нь Есүс Христэд итгэх итгэлийг маань бататгадаг. Энэ нь хүчирхэг тойрог юм. …
Бүрэн бүтэн болох гэдэг нь гүйцэд, бүхэл бүтэн болох гэсэн утгатай. Сүйт залууг ирэхэд дэнлүүгээ тосоор дүүргэсэн байсан таван ухаалаг охины адил бид дэнлүүгээ Есүс Христэд хөрвөгдсөний шим тэжээлтэй тосоор дүүргэснээр Есүс Христ дотор бүрэн бүтэн болж чадна. …
Бидэнд Түүний гэрлийг хуваалцахыг зарлигласан. Тиймээс дэнлүүгээ Есүс Христэд хөрвөгдсөний тосоор дүүргэж, дэнлүүгээ бэлтгэж, сайн асаагаарай. Тэгээд гэрлээрээ гэрэлтүүлээрэй. Бид гэрлээ хуваалцахдаа Есүс Христийн тайтгарлыг бусдад авчирч, өөрсдөө Түүнд улам гүнзгий хөрвөгдөж, эдгэрэхээр хүлээж байхдаа ч бүрэн бүтэн болж чадна. Мөн бид гэрлээ улам тодоор гэрэлтүүлэхийн зэрэгцээ, хүлээж байхдаа ч гэсэн баяр хөөртэй байж чадна. …
Эгч, ах нар аа, тийм ээ, бид бие махбод, сэтгэл санааны эдгэрлийг хүлээж байхдаа сүнслэгээр бүрэн бүтэн болж чадна. Бүрэн бүтэн байдал нь заавал энэ амьдрал дахь бие махбодын эсвэл сэтгэл санааны сэргээлтийг хэлдэггүй. Бүрэн бүтэн байдал нь Есүс Христэд итгэх итгэл, мөн хөрвөлтөөс мөн тэрхүү хөрвөлтийн гэрлээ гэрэлтүүлснээр бий болдог.