2025
Шүтлэг бишрэл
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 5-р сар


Бямба гаргийн оройн хуралдаан

Шүтлэг бишрэл

Хэсгүүд

alt text

PDF татаж авах

Бурханыг шүтэн бишрэх гэдэг нь та бидний хувьд ямар утгатай вэ? …

Нэгдүгээрт, шүтлэг бишрэлийг маань бүрдүүлдэг үйлдлүүд

Шүтлэг бишрэлийн хамгийн түгээмэл бөгөөд чухал хэлбэрийн нэг бол онцгойлон адисалсан газар цуглаж, үнэнчээ харуулах үйлдлүүд гүйцэтгэх явдал юм. …

Их Эзэний өдөр шүтэн бишрэх нь Есүс Христийн цагаатгагч агуу золиос дээр онцгойлон төвлөрдгөөрөө өвөрмөц юм. … Наманчлагч нэгний хувьд ариун ёслолоос хүртэх нь Хүндэтгэлийн өдрийн шүтлэг бишрэлийн онцлох мөч нь байдаг.

… Гэгээнтнүүд гэх хамт олны хувьд бид шүтлэг бишрэл, итгэл үнэмшилдээ бие биеэ хүчирхэгжүүлдэг.

Гэсэн ч бид өдөр бүр хувь хүнийхээ болон гэр бүлээрээ шүтэн бишрэх үйлдлүүдээ мартаж болохгүй. …

Шүтлэг бишрэлийн нэг хэсэг болох хандлага ба мэдрэмж

Үнэн шүтлэг бишрэл гэдэг нь Бурханыг хайрлан, өөрсдийн өгч чадах хамгийн эрхэм үнэт бэлэг болох өөрсдийн хүслийг Түүнд нийцүүлэх гэсэн утгатай. …

Энэ нь Есүсийн Өөрийнх нь Эцэгийг шүтэн биширч буйн нэгэн хэлбэр байв. …

Шүтлэг бишрэл бол энэхүү төгс жишээг дагахыг хичээх явдал юм. …

Гуравдугаарт, шүтлэг бишрэлд маань зөвхөн Бурхан багтдаг

Эцэг ба Хүүг шүтэн бишрэхээс илүү чухал байр суурь эзэлж буй юу ч шүтээн нь болж хувирдаг. … Бид “Цорын ганц үнэн Бурхан таныг болон Таны илгээсэн Есүс Христийг” шүтэн биширдэг.

Дөрөвдүгээрт, Эцэг мөн Хүүг үлгэрлэн дуурайх хэрэгцээ

Эцэст нь, бидний хэрхэн амьдарч байгаа байдал шүтлэг бишрэлийн маань хамгийн бодит үнэн хэлбэр байж болох юм. Үнэнч гэдгээ харуулах нь Эцэг мөн Хүүг үлгэрлэн дуурайх буюу Тэдний мөн чанар, зан араншныг өөрсдөдөө хөгжүүлнэ гэсэн үг юм. …

… Биднийг гэрээний зам дээр алхах үед биднээр “бурханлаг чанарын [ариусгагч] хүч илэрхийлэгддэг.”