2025
Мөн бид Христийн тухай ярьдаг
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 5-р сар


Бямба гаргийн оройн хуралдаан

Мөн бид Христийн тухай ярьдаг

Хэсгүүд

alt text

PDF татаж авах

Бидэнд зааж, удирдан чиглүүлэхээр Бурханаас илчлэл хүлээн авдаг өнөө үеийн амьд бошиглогчид биднийг Христэд ирэгтүн хэмээн ахин дахин урьсаар байна. … Бид Тэргүүн зөвлөлийн зарласан биднийг Есүс Христэд төвлөрүүлэх зорилготой зохицуулалт, сайжруулалтын олон жишээг цохон тэмдэглэж болно. …

Эдгээрээс заримынх нь нөлөөг илүү гүнзгийрүүлэн авч үзье. Нэгдүгээрт, Сүмийн бэлгэ тэмдэг.

… Энэхүү бэлгэ тэмдэг нь Христ бол Өөрийн Сүмийн гол цөм бөгөөд бидний амьдралын төвд байх ёстой гэсэн үнэнийг харуулдаг. …

… Энэхүү бэлгэ тэмдэг бол Аврагчийн хайрыг төлөөлөн харуулсан дүрслэл бөгөөд Амьд Христийн байнгын сануулагч юм. …

Одоо Христийн амилсны баярын ач холбогдлыг эргэцүүлэн бодъё. … Товчхон хэлэхэд, биднийг Христийн амилсны баярыг илүү дээд түвшинд, илүү ариун байдлаар тэмдэглэн өнгөрүүл хэмээн урамшуулсан. …

Христийн амилсны баяр нь бидэнд Есүс Христийн цагаатгагч золиосыг болон Түүний бодит, баяр баясгалант Амилалтыг хүндэтгэн алдаршуулах боломжийг олгодог. …

… Христийн шашны судлаачдын дунд Амилалтыг зүйрлэл, бэлгэдэл төдий нэршил маягаар үзэх хандлага улам бүр нэмэгдэж байгаа ч “Амилалт гэдэг нь амьдарч байсан бүх хүн амилуулагдах болно гэсэн утгатай бөгөөд Амилалт нь бодит” гэсэн сургаалдаа бид бат зогсдог. … Есүс Христ амьд бодгаль бүгдийн төлөө үхлийн хүлээсийг тасчин хаясан. …

Эцэст нь, би амьд бошиглогчийн болон түүний зөвлөхүүдийн Христийн амилсны баярын төлөөлдөг ариун үйл явдлуудыг илүү сэтгэл гарган тэмдэглэх урилгыг хүлээн авсан бүх хүн Есүс Христтэй холбогдох холбоо нь улам бат бөх болж өсөхийг олж харна гэдгийг гэрчилж байна.