2025
Бяцхан хүүхэд адил
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 5-р сар


Бямба гаргийн өглөөний хуралдаан

Бяцхан хүүхэд адил

Хэсгүүд

alt text

PDF татаж авах

Тэр нэгэн хүүхдийг дуудаад … “Есүс ийн айлджээ. …

-Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй.

Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэд адил өчүүхэн болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно.” …

… Мормоны Номын хамгийн сэтгэл уярам үйл явдлын үеэр чухам юу Христийг нулимс унагахад хүргэсэн бэ? Есүс тэнгэрийн гал болон хамгаалагч тэнгэр элч нарыг дуудан тэдгээр хүүхдийг хүрээлүүлж, насанд хүрэгчдэд “бяцхан үрс[ээ] болгоогтун” хэмээн зарлиглахдаа юу зааж байсан бэ?

Энэ бүхэн юунаас үүдэлтэйг бид мэдэхгүй ч энэ нь тэдний гэнэн цайлган зан, төрөлхийн даруу байдал, мөн бидний амьдралд авчирч болох зүйлтэй холбоотой гэж би боддог. …

Харин хүүхдүүд Түүнд үнэхээр хайртай, тэр хайр нь тэдний амьдралын бяцхан талбарт нь бусадтай харилцахад нөлөөлөх боломжтой байдаг. Жам ёсоор хүүхдүүд бага байх тусмаа л амархан хайрлаж, түргэн уучилж, баяр хөөртэй инээдэг нь хамгийн хүйтэн, хатуу сэтгэлийг ч уяраадаг.

Жагсаалтыг энэ маягаар үргэлжлүүлээд л байж болно. Цэвэр ариун байдлын хувьд уу? Итгэл найдвар? Зориг? Шударга зан чанарын хувьд уу? …

Эгч, ах, найз нар аа, миний мэдэх хамгийн үзэсгэлэнтэй зургуудын эхэнд өнөөдрийн бидний ярьж байгаа ухамсартай, үнэлж баршгүй нялхас, хүүхдүүд, өсвөр үеийнхний зураг байдаг гэдгийг би гэрчилж байна. Тэд бол Бурханы хаант улс дэлхий дээр бүхий л хүч чадал, гоо үзэсгэлэнд хөгжин цэцэглэж байгаагийн дүр зураг гэдгийг би гэрчилж байна.