2025
Христийг дагах нь
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 5-р сар


Бямба гаргийн өглөөний хуралдаан

Есүс Христийн Цагаатгал аврагдах эцсийн боломжийг олгодог

Хэсгүүд

alt text

PDF татаж авах

Анхдагчдын туршлага хожмын үеийн гэгээнтнүүдэд онцгой түүхэн уламжлал, хүчирхэг сүнслэг өвийг өгдөг. …

Гар тэрэгтэй аялсан гэгээнтнүүдийн ихэнх нь хүнд хэцүүг туулсан ч томоохон золгүй явдлуудаас холуур өнгөрсөн юм. Гэсэн хэдий ч гар тэрэгтэй хоёр бүлэг болох Вилли, Мартин нарын бүлэг өлсгөлөнд нэрвэгдэж, хүйтэн цаг агаарт өртөж, олон хүн нас баржээ. …

1856 оны 10-р сарын 4-нд ерөнхийлөгч Бригам Янг эдгээр бүлэг аюултай нөхцөл байдалд орсон талаар хамгийн түрүүнд сонсжээ. …

Тэрээр бишопуудаас 60 луус, 12 гаруй бүхээгт тэрэг, 12 тонн (10,886 кг) гурил гаргаж өгөхийг хүсэн: “Яг одоо явж, хээр талд буй тэр хүмүүсийг авчирцгаая” хэмээн тунхагласан юм.

… Цагаа олж авраагүй бол илүү олон хүн нас барах байв. …

Цагаатгалгүйгээр бид өөрсдийгөө нүгэл ба үхлээс аварч чадахгүй. …

Энэхүү Христийн амилсны баярын үеэр бид Аврагч дээр мөн Түүний цагаатгагч золиослолд төвлөрдөг. Цагаатгал нь олон хүнд харанхуй, мөн гунигт үед нь найдвар болон гэрлийг авчирдаг. …

Би өнөө үед онцгой чухал ач холбогдолтой гэж боддог өөрийн гурван зөвлөмжийг хуваалцъя.

Нэгдүгээрт: Бие махбодын сорилт бэрхшээлээс, ялангуяа сүнслэг сорилт бэрхшээлээс бусдыг аврахын тулд хийж байгаа зүйлийнхээ ач холбогдлыг бүү дутуу үнэл.

Хоёрдугаарт: Аврагчийн Цагаатгалыг талархан хүлээн ав. …

Миний гурав дахь зөвлөгөө бол Аврагчийн Цагаатгалыг итгэлтэйгээр эргэцүүлэн бодох цагийг тогтмол гаргах тухай юм. Бидний шашны хувийн зан үйлд ийн үйлдэх олон арга зам бий. Тэр дундаа ариун ёслолын цуглаанд оролцон, ариун ёслолоос хүртэх нь нэн чухал.

Боломжтой үедээ ариун сүмд тогтмол орох нь мөн адил чухал. …

… Есүс Христийн Цагаатгал энэ амьдралд тулгарах сорилт бэрхшээлээс аврагдах эцсийн боломжийг бидэнд олгодог.