2025
Таны наманчлал Есүс Христэд ачаа дарамт бус баяр баясгалан мэдрүүлдэг
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 5-р сар


Ням гаргийн өглөөний хуралдаан

Таны наманчлал Есүс Христэд ачаа дарамт бус баяр баясгалан мэдрүүлдэг

Хэсгүүд

alt text

PDF татаж авах

“Наманчлал болон өршөөл надаас бусад хүнд л хүрч байгаа мэт” санаж явдаг хүмүүст би өнөөдөр хандан ярихыг хүсэж байна. …

Аврагч руу очихын тулд хангалттай цэвэр эсвэл төгс болохоо хүлээх нь үнэхээр буруу ойлголт юм байна гэдгийг би мэдэж авсан. …

Бурхан биднийг алдаа гаргах вий гэж санаа зовнидог хэдий ч алдаа гаргасны дараа бидэнд юу тохиолдох бол гэдэгт илүү их санаа зовнидог гэдгийг би гэрчилж байна. Бид Түүн рүү ахин дахин эргэн очсоор байх уу? …

Наманчлах урилга бол Бурханы хайрын илэрхийлэл юм.

Энэ урилгыг хүлээн авах нь бидний хайрын илэрхийлэл болдог. …

Бид огтхон ч алдаа гаргахгүйгээр гэрээний зам дээр үлдэнэ гэж байхгүй. Өдөр бүр бид наманчилснаар уг зам дээр үлдэж чаддаг.

Наманчлах үед маань Бурхан биднийг ичээж, өөр хэн нэгэнтэй харьцуулж, өнгөрсөн долоо хоногт наманчилсан зүйлээ дахин наманчиллаа хэмээн зэмлэлгүйгээр өршөөдөг.

Биднийг өвдөг сөгдсөн байхыг харах бүрдээ Тэр ихэд баярладаг. Бид Түүний хувьд баяр баясгалан нь учир Тэр биднийг баяр баясгалантайгаар уучилдаг.

Та нар үүнийг үнэн гэж бодохгүй байгаа юм биш биз?

Яагаад үүнд итгэхэд бидэнд тийм хэцүү байдаг вэ? Хамгийн агуу буруутгагч мөн хууран мэхлэгч болох Сатан биднийг Бурханаас хол байлгахын тулд ичгүүрийг ашигладаг. …

… Та бүхний шийдвэр та нарыг хааш хөтөлсөн байхаас үл хамааран та нарын үнэ цэн үргэлж “Бурханы мэлмийд агуу” хэвээр байдаг. …

Есүс Христ харанхуйд суугаад хүлээх хүмүүст гэрэл гэгээг өгдөг гэдгийг энд би зогсоод гэрчилж байна. … Урагш алхан, бидний найдвар болсон тэрхүү төгс Гэрэлд гарцгаая.