2025
“Надад ойрт”
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 5-р сар


Бямба гаргийн өглөөний хуралдаан

“Надад ойрт”

Хэсгүүд

alt text

PDF татаж авах

Бидэнд Аврагч Есүс Христтэй ойр байгаагаа мэдэрдэг үеүд байдаг ч заримдаа мөнх бус сорилтынхоо үеэр бид Түүнээс холдож, хөндийрч байгаагаа мэдэрч, Түүнийг бидний зүрх сэтгэлд юу байдгийг мэддэг, хүн нэг бүрийг хайрладаг гэсэн нотолгоог хүсдэг. …

Есүс Христ бидний хүн нэг бүрд хайртай. Тэрээр Өөрт нь улам ойртох боломжийг олгодог. Хайртай найзтайгаа хийсний адилаар та Тэнгэрлэг Эцэгтээ хандан Есүс Христийн нэрээр залбирах залбирлаар дамжуулан холбоо барьж, Ариун Сүнсний ойр дотнын удирдамж зөвлөгөөг сонсож, Аврагчийн өмнөөс бусдад баяртайяа тусалснаар үүнтэй адил замаар үйлдэх болно. …

Түүний хайртай шавь нарын адилаар баптисмын хаалгаар орохыг сонгосон Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүр Аврагчийн гэрчлэгч байх, мөнх бус амьдралынхаа туршид тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах гэрээнд нэгддэг. …

Та нар энэ амлалтууддаа үнэнч байх үедээ Их Эзэн үйлчлэлд тань тантай хамт нэг байж, ачаануудыг тань хөнгөлнө гэсэн амлалтаа сахидаг гэдгийг олж мэдэх болно. Та нар Аврагчийг таньж мэдэж, цаг нь ирэхэд Түүнтэй адил болж, “Түүгээр төгөлдөржих болно.” Та нар Аврагчийн өмнөөс бусдад тусалснаар Түүнд илүү ойртож байгаагаа мэдэх болно. …

Та нарыг тусламж хэрэгтэй хүмүүсийн шархыг боох үед Их Эзэний хүч та нарыг дэмжих болно. Тэрээр Тэнгэрлэг Эцэгийн маань хүүхдүүдийг халамжилж, адислахаар та нартай хамт мутраа сунгах болно.

Есүс Христийн гэрээт үйлчлэгч бүхэн Түүний өмнөөс бусдад тусалж адислахдаа Түүний удирдамжийг Сүнснээс хүлээн авах болно. Тэгээд тэд Аврагчид илүү ойр байхын баяр баяслыг олж мөн Түүний хайрыг мэдрэх болно.