Бямба гаргийн үдээс хойших хуралдаан
Аврагчтай уулзах хувийн бэлтгэлээ хангах нь
Хэсгүүд
Ерөнхийлөгч Нэлсон Хоёр дахь ирэлтийн талаар үргэлж баяр баясгалантай, өөдрөг үзлээр ярьдаг билээ. Гэвч саяхан Хүүхдийн хэсгийн нэг охин Хоёр дахь ирэлтийн талаар ярих бүрд санаа нь зовдог тухайгаа надад хэлсэн юм. “Есүс дахин ирэхээс өмнө муу муухай зүйлс тохиолдох учраас би айж байна” гэж тэр хэлэв.
… Тэр охинд, та нарт, бас надад өгөх хамгийн сайн зөвлөгөө бол Аврагчийн сургаалыг дагах явдал мөн. …
Мөнх бус амьдрал дахь тохинууллынх нь төгсгөлд Есүс Христээс хэзээ дахин ирэхийг нь асуужээ. …
Аврагч эхлээд арван охины сургаалт зүйрлэлийг хэлэв. …
Энэ арван охины сургаалт зүйрлэлийн гол сургамж нь бид сайн мэдээг хүлээн зөвшөөрч, Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахыг эрэлхийлэн, хууран мэхлэлтээс зайлсхийснээр ухаалаг байх юм. … Бид үүнийг өөрсдийнхөө төлөө хийх ёстой.
Дараа нь Аврагч талантын тухай сургаалт зүйрлэлийг айлдсан. …
Энэ сургаалт зүйрлэлийн нэг захиас нь Бурхан биднийг хүлээн авсан чадваруудаа өсгөн хөгжүүлэхийг хүсэн хүлээдэг боловч өөрсдийн чадварыг бусдынхтай харьцуулахыг хүсдэггүй. …
Эцэст нь Аврагч хонь, ямааны сургаалт зүйрлэлийг хэлсэн. …
Хонь, ямааны тухай Аврагчийн сургаалт зүйрлэл бол бид өөрсдөд маань өгөгдсөн бэлэг буюу цаг зав, авьяас чадвар, адислалуудыг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд, ялангуяа хамгийн эмзэг, тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэхэд ашиглах ёстой гэсэн сургамж юм.
Миний түрүүнд дурдсан сэтгэл нь түгшсэн Хүүхдийн хэсгийн хүүхдэд, мөн та нарын хүн нэг бүрд хандан Есүс Христийг дагаж, Ариун Сүнсэнд дотнын найзынхаа адил найд гэж би уриалж байна.