2025
Төлөөлөгчид Их Британид номлолд үйлчилсэн нь
2025 оны 5-р сар


Судрын түүх

Төлөөлөгчид Их Британид номлолд үйлчилсэн нь

Иосеф Смит Их Британид номлож буй төлөөлөгчдийг төсөөлж байгаа нь

Их Эзэн Иосеф Смитэд төлөөлөгчдийн заримыг нь Их Британид номлолд илгээ хэмээн хэлжээ. Төлөөлөгчдийн хувьд гэр бүлээ орхих нь хэцүү байсан ч Их Эзэн тэднийг адислахаа амласан юм.

Кимбаллын гэр бүл өвдөөд хэвтэж байгаа нь

Хебер С.Кимбалл, түүний эхнэр Вилэйт хоёр бага насны хүүхдүүдтэй байжээ. Тэдний ихэнх нь хүндээр өвдсөн байв.

Бригам Янг гэрийнхэндээ баяртай гэж хэлж байгаа нь

Бригам Янг ч бас өвчтэй, гэр бүл нь ядуу тарчиг амьдардаг байлаа. Гэвч Бригамын эхнэр Мэри Анн түүнд “Явж, номлолоо хий, Их Эзэн чамайг адислах болно” гэж хэлжээ.

Хебер, Бригам хоёр морин тэрэгний ард сууж байгаа нь

Хебер, Бригам хоёрын бие дээрдсэн ч их сул байлаа. Тэд сайн мэдээг номлохыг хүссэн учир гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгээд, морин тэрэгний ард суун аян замдаа гарчээ.

Хебер, Бригам хоёр Их Британид хүмүүст сайн мэдээг номлож байгаа нь

Хебер, Бригам хоёр далайг гатлан урт удаан аялсны эцэст Их Британид ирэв. Тэд бусад төлөөлөгчийн хамтаар олон хүнд сайн мэдээг заажээ. Мянга мянган хүн Есүс Христийн Сүмд баптисм хүртэв. Тэдний олон нь Америкийн Нэгдсэн Улс дахь гэгээнтнүүдтэй нэгдэхээр далайг гатлан ирсэн билээ.

Хебер, Бригам хоёрын гэр бүлийнхэн усан онгоцны зогсоол дээр тэднийг угтан авч байгаа нь

Их Эзэн Хебер, Бригам хоёрыг номлогчоор үйлчилж байх зуур гэр бүлийнхнийг нь харж хандана гэсэн амлалтаа биелүүлсэн.

PDF хуудас