2025
Тайваньд Есүсийг дагах нь
2025 оны 5-р сар


Тайваньд Есүсийг дагах нь

Эллитэй танилц

Инээмсэглэж буй охин

Элли гэрийнхэндээ гэр бүлийн үдэш хийхэд нь тусалснаар Есүс Христийг дагадаг. Тэр нэг үйл ажиллагаанд зориулж итгэлийн дөрөв дэх тунхгийг дүү нартаа заажээ. Тэр өдөр нь итгэлийн тунхгийг давтан хэлж цээжилсэн аж. “Үүнийг хийх нь Христэд нэг алхам ойртоход надад тусалж чадна” гэж Элли хэлсэн.

Элли гэр бүлдээ энх тайвныг тогтоогч юм. Тэр ээжийгээ завгүй байх үед охин дүүдээ гутлаа өмсөхөд нь тусалж мөн хооллодог. Дүү нар нь амттан эсвэл сандал булаацалдах үед тэр тэдэнтэй хуваалцдаг. “Би Есүсийг дагах үедээ зүрх сэтгэлдээ халуун дулааныг мэдэрдэг” гэж Элли хэлэв.

Эллигийн тухай

Ээж, охин дүү хоёр нь араас нь алхаж байхад скүүтэрээ унаж буй охин

Нас: 7

Амьдардаг газар: Тайваний Таоюань

Хэл: тайвань, мандарин, англи

Зорилго: төгөлдөр хуурыг маш сайн тоглох, Итгэлийн тунхгийг цээжлэх, бадминтон тоглож сурах

Хобби: Төгөлдөр хуур тоглох, зураг зурах, гар урлал хийх, хаданд авирах, дуу дуулах

Гэр бүл: Элли, ээж, аав, эрэгтэй дүү, эмэгтэй дүү

Инээмсэглэж буй гэр бүл

Эллигийн дуртай зүйлс

Самбар дээр бичсэн зүйлсийг харж буй аав, охин хоёр

Судрын түүх: Нифай гуулин ялтаснуудыг авахын тулд Лебений дүрд хувирсан нь (1 Нифай 4-ийг үзнэ үү)

Жимс, хүнсний ногоо: Чихэрлэг тоор, усан үзэм, нарийн мөөг

Хоол: Бэлэн гоймон

Өнгө: Солонго

Хүүхдийн дуу:Гэр бүл үүрд хамт байх болно” (Хүүхдийн дууны ном, 98)

Гэр бүлээрээ ном үзэж байгаа нь
PDF хуудас