Ирээд, Намайг дага үйл ажиллагаа
6-р сарын 30-аас 7-р сарын 6: Сургаал ба Гэрээнүүд 71–75
Үйлчлэлийн зүрх
Бурхан тойрог, салбарынхаа хүмүүст үйлчлэхэд туслуулахаар бишоп, салбарын ерөнхийлөгчдийг дууддаг (Сургаал ба Гэрээнүүд 72:2-ыг үзнэ үү). Цаасаар зүрх хайчилж, зүрх тус бүр дээр бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчийнхөө талаарх дуртай зүйлсээ бич. Тэдний албан өрөө эсвэл гэрийнх нь хаалган дээр зүрхнүүдээ наа.
7-р сарын 7–13: Сургаал ба Гэрээнүүд 76
Селестиел нар
Бид хэзээ нэгэн өдөр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, гэр бүлтэйгээ хамт селестиел хаант улсад амьдарч чадна (Сургаал ба Гэрээнүүд 76:62, 70, 92-ыг үзнэ үү). Судруудад селестиел хаант улсыг нартай зүйрлэсэн байдаг. Цаасан таваг эсвэл цаас ашиглан нар хий. Нарны цацраг болгон цаасаар гурвалжин дүрснүүд хайчилж аваад дугуй цаасандаа наа. Чи хэзээ нэгэн өдөр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт амьдрахаар бэлтгэхийн тулд одоо юу хийж болох тухайгаа ярь.
7-р сарын 14–20: Сургаал ба Гэрээнүүд 77–80
Амьтдын үйлдэл
Есүс Христ Бурханы удирдлаган дор дэлхий дээрх бүх бүтээлийг бүтээсэн (Сургаал ба Гэрээнүүд 77:2-ыг үзнэ үү). Амьтан таах тоглоом тогло! Нэг хүн тодорхой нэг амьтан болж жүжиглэнэ. Бусад нь ямар амьтан болохыг нь таахыг хичээнэ. Зөв таавал тухайн амьтны талаарх дуртай зүйлээ хэл.
7-р сарын 21–27: Сургаал ба Гэрээнүүд 81–83
Дуулж мөн залбир
Тэнгэрлэг Эцэг бидний залбирлыг үргэлж сонсдог (Сургаал ба Гэрээнүүд 81:3-ыг үзнэ үү). Гэр бүлээрээ “Хүүхдийн залбирал” дууг (Хүүхдийн дууны ном, 6) дуул. Дууг ганц хүнээр эхлүүл. Аажмаар бүх хүнийг дуулуулж нэгтгэ. Дуулсныхаа дараа гэр бүлээрээ юуны төлөө залбирч болох тухай ярилц.
Гэрэл зургуудыг Кристина Смит