2025
Сурч хөгжих нь
2025 оны 5-р сар


Сурч хөгжих нь

Бид сурч, хөгжин, нэгэн өдөр Тэнгэрлэг Эцэгтэй адил болохын тулд дэлхийд ирсэн (Moсе 1:39-ийг үзнэ үү). Заримдаа бид тийм ч бахархмааргүй сонголт хийдэг. Нүгэл үйлдэж, алдаа гаргах үе маань бидний хувьд Есүс Христ рүү эргэх боломж юм.

Чи алдаа гаргах эсвэл буруу сонголт хийсэн үедээ үргэлж өсөж хөгжин, дахиад оролдож чадна. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр чамайг төгс хайрладаг ба чамд үргэлж туслах болно!

Хүн бүр наманчлах боломжтой

Бурханы зарлигуудын эсрэг гэдгийг нь мэдсэн ч хийхээр сонгох нь нүгэл юм. Тэнгэрлэг Эцэг бид бүгдийг нүгэл үйлдэж, муу сонголт хийнэ гэдгийг мэдэж байсан. Тийм ч учраас Тэр Өөрийн Хүү, Есүс Христийг илгээсэн юм. Түүний ачаар бид наманчилж, Түүний хайрыг мэдэрч, илүү сайн сонголтуудыг хийж чадна (Инос 1:5–6-г үзнэ үү). Их Эзэн: “Нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн бибээр тэдгээрийг нь цаашид санах нь үгүй” (Сургаал ба Гэрээнүүд 58:42) хэмээн амласныг сана.

Алдаанаасаа суралцах нь

Алдаа бол санамсаргүй тохиолдлоор хийдэг зүйл. Заримдаа алдаанаас болж гуниглах юм уу ичгүүртэй байдалд ордог. Гэхдээ бид алдаанууддаа анхаарлаа төвлөрүүлэх шаардлагагүй. Бид тэдгээрээс суралцаж, тэднийг орхиж болно. Есүс Христ энэ тал дээр ч гэсэн бидэнд тусалж чадна.

Гадаа ургамлын зах дээр байгаа хүмүүсийн зурагтай PDF хуудас

Зураг чимэглэлийг Тациана Бургауд