2025
Тайваниас мэндчилж байна
2025 оны 5-р сар


Тайваниас мэндчилж байна!

Тайвань нь Хонг Конгийн ойролцоох арал юм. Тэнд 23 сая гаруй хүн амьдардаг. Тэнд хамгийн их яригддаг хэлнүүд нь мандарин, хоккиэн, хакка хэл юм.

Дуг хийх цаг!

Тайваньд сургууль, албан газруудад өдрийн хоолны дараа дуг хийх нь түгээмэл байдаг.

Онцгой цэцэг

Лис цэцэг нь 1964 онд Тайваний албан ёсны бэлгэ тэмдэг болжээ. Энэ цэцэг өвөл ч дэлгэрдэг учир тэд үүнийг сонгосон аж.

Хурдан хүргэлт

Тайпэй 101 бол Тайвань дахь хамгийн өндөр барилга юм. Энэ барилга маш хурдан цахилгаан шаттай ба 5 давхраас 89 давхар хүртэл 37-хон секундэд гардаг.

Олон уул

Тайваний талаас илүү хувь нь уулсаар хучигдсан байна. Мөн хэд хэдэн галт уултай боловч тэдгээр нь хэдэн зуун жилийн турш дэлбэрээгүй байна.

Үзэсгэлэнт солонго

Дэлхийн хамгийн удаан харагдсан солонго Тайваньд гарсан юм. Хүмүүс үүнийг бараг есөн цагийн турш харжээ!

Тэнгэрийн дэнлүүний баяр

Тайваний дэнлүүний баяр бол итгэл найдвар, баяр баясгалан, эв нэгдлийн бэлгэдэл юм. Энэхүү сүрлэг баярын үеэр хүмүүс дэнлүү хийж, тэнгэр өөд хөөргөдөг.

PDF хуудас

Зураг чимэглэлийг Бүүк оф Лай