2025
Бидний үзэсгэлэнт дэлхий
2025 оны 5-р сар


Бидний үзэсгэлэнт дэлхий

Лиахона сэтгүүлийн 2022 оны 11-р сарын дугаар дээрх (57–59-өөс) Жэралд Коссэйгийн “Дэлхий дээрх бидний ажил үүрэг” захиасаас авав.

Цаас урж хийсэн гүүр, цөөрөмтэй цэцэрлэгийн зураг

Эхнэр бид хоёр хэдэн ач зээгээ дагуулан Францын нэгэн үзэсгэлэнт цэцэрлэг рүү явсан юм. Бид үзэсгэлэнт цэцгийн мандал, сараана цэцгүүд болон цөөрмийг нь гайхан бишрэв.

Энэ цэцэрлэгийг Клод Моне гэдэг хүн эзэмшдэг байсан ба тэрээр агуу зураач байсан ажээ. Тэрээр 40 жилийн турш цэцэрлэгээ нямбайлан арчилжээ. Тэр энэхүү цэцэрлэгээсээ санаа аван хэдэн зуун уран бүтээл туурвисан билээ.

Байгалийн гоо үзэсгэлэн бидэнд Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрт талархалтай байхад тусалж чадна. Тэд уулс, горхи, ургамал, ан амьтан бүхий үзэсгэлэнт дэлхийг бүтээсэн юм.

Эдгээр гайхамшигт бүтээл Бурхан бидэнд хэчнээн их хайртайг харуулдаг. Гэхдээ тэдгээр нь бас үүрэг хариуцлага дагуулдаг. Үүнийг даамлын ажил үүрэг гэж нэрлэдэг. Бурханы бидэнд зориулж бүтээсэн зүйлсийг бид анхаарч халамжлах хэрэгтэй.

Тэнгэрлэг Эцэг маань мөн биднийг Өөрийн бүтээлч ажилд нэгдэхийг урьдаг. Бид өөрсдийн амьдралыг гэрэл гэгээтэй болгож, бусдыг адислах урлагийн бүтээл, дуу хөгжим болон бусад зүйлсийг бүтээж чадна.

Бид дэлхийгээ болон бие биеэ хайрлан халамжлах юм бол Бурхан агуу адислалуудыг амладаг. Ингэснээр чи амьдралдаа Түүний хайрыг илүү ихээр мэдрэх болно.

Цаас урж зураг бүтээх

Бид ч бас бүтээгчид болж чадна хэмээн бишоп Коссэй заасан. Чи Тэнгэрлэг Эцэгийн үзэсгэлэнт бүтээлүүдийг сануулах энэхүү гар урлалын бүтээлийг хийж болно.

  1. Чамд сүнслэгээр нөлөөлдөг байгалийн зураг эсвэл ямар нэг зүйлийг ол.

  2. Цаасан дээр харандаагаар зургийн хэсгүүдийг зур.

  3. Зургандаа ашиглахаар өнгийн цаасыг жижиглэн ур.

  4. Хүрээлж зурсан хэсэг дотроо өнгийн цааснуудыг цавуудан наа.

PDF хуудас

Зураг чимэглэлийг Майди Бэйкэр