Дэлхий даяарх найзууд
Рика Р., 7 настай, Фижи, Рэва муж
Брэди Т., 9 настай, АНУ, Аризона муж
Донхион К., 10 настай, Өмнөд Солонгос, Сөүл
Бэкки, Лио И. хоёр 10 настай, АНУ, Техас муж
Бид Анхдагчдын баярыг тэмдэглэхээр тэдэн шиг хувцаслаж, анхдагчдын тоглоомыг тоглож, саванд цөцгийн тос гарган авч, хайрцгаар тэрэг хийсэн. Бид тал хөндийг туулан, Есүс Христийн сайн мэдээнд итгэлтэй байсан анхдагч өвөг дээдэстээ талархаж байлаа.
Жэймс, Анни, Алис, Нора Г., 7, 9, 3, 5 настай, АНУ, Орегон муж
Би ням гараг бүр сүмд очиж, Хүүхдийн хэсгийн дуунууд дуулах дуртай.
Тэвин Г., 7 настай, Зимбабвегийн Харарэ
Би өглөө сургуульдаа явахаасаа өмнө залбирдаг. Би өөрийнхөө төлөө, ээжийнхээ төлөө, бас бүх зүйлийн төлөө Тэнгэрлэг Эцэгт талархдаг.
Карлота В., 8 настай, Португалийн Лисбон бүс
Анхдагчдын тухай сурч мэдсэн минь надад анхдагчдын сүйх тэрэг, гар тэрэгнүүдийг хийхэд нөлөөлсөн юм.
Кои С., 8 настай, АНУ, Юта муж
Би жигнэмэг хийх дуртай. Би хамгийн онцгой орц болох хайрыг үргэлж нэмж хийдэг. Би жигнэмгээ бусадтай хуваалцахдаа амар амгалан, баяр баяслыг мэдэрдэг.
Мисси Н., 9 настай, АНУ, Тэннэси муж
Перугийн Лима мужийн Хүүхдийн хэсгийн хүүхдүүд болон удирдагчид уутанд хүнс бэлтгэн хийж, дүрвэсэн хүүхдүүдэд тараажээ.