Ариун сүмийн карт
Албертагийн Кардстон ариун сүм
-
Энэ бол АНУ-аас өөр улсад баригдсан анхны ариун сүм юм.
-
Энэ ариун сүм 100 гаруй жилийн настай!
-
Энэ нь шовх оройгүй загвартай анхны ариун сүм.
Тайваний Тайпэй ариун сүм
-
Энэ бол Ази тивд баригдсан гурав дахь ариун сүм юм.
-
Уг ариун сүмийн дээврийг гоёмсог цэнхэр хавтангаар бүржээ.
-
Энэ ариун сүмийн барилгыг тойроод зургаан шовх орой байдаг.
Самоагийн Апиа ариун сүм
-
Энэ бол Самоагийн анхны ариун сүм юм.
-
2003 онд уг ариун сүм галд автжээ. Үүнийг 2005 онд дахин барьсан аж.
-
Галаас үлдсэн цорын ганц зүйл нь тэнгэр элч Моронайн хөшөө байлаа. Үүнийг хожим нь дахин барьсан ариун сүмийн оройд байрлуулсан юм.
Зураг чимэглэлийг Рэйчил Эриксон