Та нарын бичсэн түүх
Есүс үнэхээр байдаг уу?
Нэг өдөр би гэр бүлээрээ судар уншихаар ах, дүүтэйгээ ширээний ард суулаа. Ээж маань Ирээд, Намайг дага хичээлийг эхлүүлсэн боловч би анхаарлаа хандуулаагүй. Би Есүс үнэхээр байдаг болов уу? гэхчилэн өөр юм бодож байлаа.
Бид сүм дээр, Хүүхдийн хэсгийн ангидаа Тэр үнэхээр байдаг гэдгийг заалгасан боловч би үүнийг өөрөө олж мэдээгүй байв. Би бодоод, бодоод хариултыг нь олж чадахгүй байлаа.
Судар уншсаны дараа би ээжээсээ “Есүс үнэхээр байдаг уу?” гэж асуулаа.
Тэр “Сайхан асуулт байна. Чи залбирч асуувал ямар вэ?” гэв.
Би “Тэгье” гэж хэллээ.
Тэр орой би залбирахдаа “Тэнгэрлэг Эцэг минь, Таны Хүү үнэхээр байдаг уу?” гэж асуув. Тэгтэл дотор минь үнэхээр дулаахан мэдрэмж төрөв. Бурхан залбиралд минь хариулсныг би мэдсэн. Үүний дараа би хариултыг өгсөнд Тэнгэрлэг Эцэгт талархан залбирсан юм. Тэр миний залбирлыг сонсдог, бас чиний залбирлыг ч гэсэн сонсох болно гэдгийг би мэднэ.
Зураг чимэглэлийг Эмили Дэвис