2025
Энгийн, найрсаг үгс
2025 оны 5-р сар


Хялбархан уншигч

Энгийн, найрсаг үгс

АНУ-д болсон бодит түүх.

Хүүхдийн хэсгийн ангидаа суугаад удирдагчаа сонсож буй хүүхдүүд

Кэйси Хүүхдийн хэсэгт суудлаа эзэлж суухдаа инээмсэглэв. Өнөөдөр ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн танилцуулга хийсэн өдөр байв. Өөрийнхөө хэсгийг хэлэх аймар байсан ч тэр чадсан аж!

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч Дэнч эгч урд гарч зогсоод, “Өнөөдөр ариун ёслолын цуглаанд сайн оролцлоо!” “Та нар бүгдээрээ өөрсдийн хэсгийг сурахын тулд хичээснийг би мэднэ” гэлээ.

Хоёр хөвгүүн ярилцаж, охин гунигтай харагдаж байгаа нь

“Кэйсиг эс тооцвол” “Хэн ч түүний юу хэлснийг ойлгоогүй” гэж том хөвгүүдийн нэг нь хэлэв.

Дэнч эгч хүү рүү хөмсгөө зангидан харснаа Кэйси рүү эргэн харж инээмсэглээд “Чи гайхалтай сайн байсан” гэв.

Кэйси уйлахгүй байхыг хичээлээ. Тэр өөрийнхөө хэсгийг сурахын тулд чадах бүхнээ хийсэн байв. Гэвч заримдаа түүний үг зөв сонсогддоггүй байлаа.

Уйлж буй охин гэр бүлийнхэнтэйгээ машинд сууж байгаа нь

Гэртээ харих замдаа Кэйси нулимсаа барьж чадсангүй.

“Юу болсон бэ?” гэж ээж нь асуухад

“Хөвгүүдийн нэг нь намайг шоолсон. Тэр намайг өөрийнхөө хэсгийг зөв хэлээгүй гэж хэлсэн” гэж хэлээд тэр улам их уйлж эхлэв.

Ээж, охин хоёр машин дотроо ярилцаж байгаа нь

Ээж нь “Чи сайн байсан. Аав бид хоёр нь чамаар бахархдаг шүү. Өөр хэн чамаар бахархаж байгааг чи мэдэх үү?” гэхэд

Кэйси толгой сэгсрэв.

“Тэнгэрлэг Эцэг. Тэр чамайг хамгийн сайнаараа хийснийг мэднэ” гэж ээж нь хэллээ.

Кэйсигийн сэтгэл хамаагүй дээрдэв. Тэр үгээрээ дамжуулан бусад хүнийг аз жаргалтай болгохыг бас хүслээ.

Сургууль дээрээ Кэйси багшдаа хичээлээ сайн зааж байгааг нь хэлжээ.

Аав нь гэртээ тавиур засаж байлаа. Кейси түүнд байшингаа сайхан болгохын тулд сайн ажиллаж байгааг нь хэлэв.

Кэйси гадаа дүүтэйгээ хамт бөмбөг тоглож байв. Кэйси түүнд бөмбөг сайн шидэж байгааг нь хэллээ.

Хүмүүстэй хэрхэн найрсаг үгсээр харьцсанаа бодож буй охин

Хүмүүст ажлаа сайн хийж байгааг нь хэлэх Кэйсиг сэтгэл хангалуун болгодог байв. Бусдын инээмсэглэлийг хараад түүний энгийн үгс их өөрчлөлт авчирсныг тэр ойлгожээ!

PDF хуудас

Зураг чимэглэлийг Грэг Папроки