2025
Элэнц эмээгийн минь үлгэр жишээ
2025 оны 5-р сар


Тэргүүн зөвлөл

Элэнц эмээгийн минь үлгэр жишээ

Лиахона сэтгүүлийн 2024 оны 11-р сарын дугаар (96–99-р хуудас) дээрх “Есүс Христийн сургаал энгийн” захиасаас авав.

Даавуу нэхэж буй эмэгтэйг том хүн, хүүхдүүд тойрон суугаад сонсож байгаа нь

Миний элэнц эмээ Мэри Боммэли Есүс Христийн сайн мэдээг хуваалцахад бүхнээ зориулсан хүн байсан. Түүнийг 24 настай байхад Швейцарт номлогчид түүний гэр бүлд сайн мэдээг заасан аж.

Мэри баптисм хүртсэнийхээ дараа Герман руу нүүжээ. Мэри сурсан зүйлээ хуваалцахгүй байж чаддаггүй байсан. Түүний даавуу нэхэх зуураа зааж буй зүйлсийг нь сонсохоор хүмүүс цуглардаг байв.

Мэри Мормоны Номын талаар, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын Иосеф Смит дээр айлчилсан тухай ярьсан аж. Тэр Амилалтын талаар заав. Тэр гэр бүлүүд мөнхөд хамт байж чадна хэмээн гэрчилжээ.

Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд Есүс Христийн тухай заах нь ариун нандин ажил юм. Бид хайртай хүмүүстээ эдгээр зарчмыг заах үед Ариун Сүнс бидэнд үнэнийг мэдэхэд туслах болно.

Гэр бүлийн түүхээ зураарай

Ерөнхийлөгч Айрингийн элэнц эмээ нь түүнд сүнслэгээр нөлөөлжээ. Танай гэрийнхнээс хэн нь чамд зөвийг сонгоход сүнслэгээр нөлөөлдөг вэ? Доорх зайнуудыг ашиглан гэр бүлийн түүхээ зураарай.

PDF хуудас

Зураг чимэглэлийг Шона Ж.К.Тэнни