2025
Том хүүхдүүдэд зориулав
2025 оны 5-р сар


Том хүүхдүүдэд зориулав

Та нараас ирсэн үг

Инээмсэглэж буй охин

Би аавдаа бусдад үйлчлэхэд нь туслахдаа баяртай байдаг.

Ниа Л., 10 настай, Тайвань, Синчу дүүрэг

Инээмсэглэж буй хүү

Би хөршдөө зүлэг хадахад нь тусалсан. Би маш сайн ажилласан. Би шаргуу хөдөлмөрлөснөөр бусдыг аз жаргалтай болгодог гэдгийг мэднэ. Би Тэнгэрлэг Эцэг надад хайртай гэдгийг мэднэ.

Ронин Ф., 10 настай, АНУ, Юта муж

Бурханы өнгөлөг ертөнц

Тэнгэрлэг Эцэг бидэнд энэхүү өнгөлөг сайхан дэлхийг өгсөн. Доорх түлхүүрийг ашиглан зургийг будаарай. Судар бүрийг хараад ямар өнгөөр аль тоог будахаа мэдэж авна уу.

Тапатан

Найзтайгаа Филиппин тоглоом тоглоорой! Зүүн талд байгаатай адил тоглоомын талбар зур. Та хоёрт тус бүрд чинь чулуу, зоос гэх мэт гурван жижиг зүйл хэрэгтэй. Ээлжлэн тойрог дээр эд зүйлсээ байрлуул. Бүгдийг талбайд тавьсны дараа ээлжлэн эд зүйлээ аль нэг зүг рүү өөр нэг тойрог дээр зөөж тавь. Гурван тойрог дараалан тавьсан хүн хожно!

Нууц туслагч

Хүүхдийн хэсгийн нэг хүүхэд Мюллер ах, эгч хоёрт ногооны талбайд нь ургасан зэрлэг ургамлыг түүж өгч гэнэтийн бэлэг барьжээ. Гэвч тэр хүүхэд хэн байсан бэ? Дараах сэжмийг ашиглан хариултыг ол.

  1. Нууц туслагч гараа өргөөгүй.

  2. Нууц туслагч буржгар үстэй.

  3. Нууц туслагч судалтай хувцас өмсөөгүй.

  4. Нууц туслагч инээмсэглэж байна.

  • Яакоб

  • Эмилиа

  • Лина

  • Фэликс

  • Тобиас

Үйл ажиллагаануудтай PDF хуудас

Зураг чимэглэлийг Брайн Биггс