2025
Миний сайн мэдээний үгс
2025 оны 5-р сар


Миний сайн мэдээний үгс

Найз сэтгүүлийн энэ дугаараас эдгээр үг, хэллэгийг хайж олоорой!

Даамлын ажил үүрэг

зүрхтэй дэлхийг барьсан гар

Даамлын ажил үүрэг гэдэг бол ямар нэг чухал зүйлд анхаарал халамж тавих үүрэг хариуцлага юм. Тэнгэрлэг Эцэг бидэнд дэлхий дээрх даамлын ажил үүргийг итгэн даалгасан билээ. Энэ нь Тэр биднээс Өөрийнх нь үзэсгэлэнт дэлхийд анхаарал халамж тавьж, хамгаалахыг хүсдэг гэсэн үг юм.

Наманчлал

Буруу сонголт хийсэн үедээ Есүс Христэд хандах арга замыг наманчлал гэдэг. Бид наманчлахын тулд хийсэн зүйлдээ гэмшиж, Тэнгэрлэг Эцэгээс тусламж, өршөөл гуйн, алдаагаа засахыг хичээх хэрэгтэй. Аврагчийн Цагаатгалын ачаар бид муу сонголтуудаас татгалзаж, оронд нь сайн сонголтууд хийж чадна.

Селестиел хаант улс

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын амьдардаг газрыг селестиел хаант улс гэдэг. Бид Есүс Христийг дагахыг сонгосноор хэзээ нэгэн цагт тэнд гэр бүлтэйгээ үүрд амьдрах болно.

Амилуулалт

Биеийнхээ хүрээлсэн дүрсний дэргэд зогсож буй хүү

Амилуулалт гэдэг нь чамайг нас барсны дараа сүнс, бие хоёр чинь дахин нэгдэхийг хэлдэг. Амилуулагдсаны дараа бие махбод чинь төгс болж, дахин өвчин тусах юм уу үхэхгүй. Есүс Христийн цагаатгалын ачаар бүгд амилуулагдах болно.

PDF хуудас

Зураг чимэглэлийг Мадисон Бэйкэр