Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Өөрөө мэдэж авах нь
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2026 оны 1-р сар


Өөрөө мэдэж авах нь

Надад асуулт байсан ч би Сүмийн сайн гишүүн хэвээр байж чадах уу?

Саяхан ах, эгч хоёр маань хоёр өөр замыг сонгохыг нь би харсан. Ах маань номлолд үйлчлэхээр бэлтгэж байхад нөгөө талд эгч маань Сүмээс бүрмөсөн холдож байв. Эгчийн маань гаргасан шийдвэр миний хувьд ойлгомжгүй байсан бөгөөд хэсэгтээ л би үүнийг хэрхэн хүлээж авахаа мэдэхгүй байлаа.

Итгэл үнэмшил минь миний сонгосон зүйл биш, харин багаас минь надтай хамт байж өссөн зүйл юм байна гэдгийг би ойлгосон. Би үнэхээр юунд итгэдгээ өөрөө олж мэдэх хэрэгтэй байлаа. Сайн мэдээ үнэн учраас би итгэдэг байсан уу эсвэл энэ нь миний заалгасан бүх зүйл байсан учраас итгэдэг байсан уу? Би эргэлзэж байсан ч Сүмийн сайн гишүүн хэвээр байж чадах болов уу?

Би шинэ зорилго тавин судруудаа судалж эхэлсэн. Би эхлээд асуулт тавьж, хариулт хайж, ойлгох гэж уншдаг боллоо. Итгэл үнэмшлийнхээ талаар асуулт асууна гэдэг нь итгэлээ алдаж байна гэсэн үг биш гэдгийг би ойлгосон. Харин ч, би илүү гүн гүнзгий, илүү хувийн суурийг бий болгож чадна гэсэн үг юм.

Гэрчлэлтэй болох нь нэг удаагийн үйл явдал биш бөгөөд асуулт асууж, эрэлхийлж, давтан батлах насан туршийн үйл явц юм. Сайн мэдээ үнэн гэдгийг Сүнс надад гэрчлэхийг мэдрэх үе байсан ч Бурханаас холдож байгаагаа мэдрэх үе ч надад мөн тохиолдож байлаа. Итгэл бол нэгэн хэвийн зүйл биш бөгөөд өдөр бүр залбирч, судраас судалж, үйлчилж байж тордох ёстой зүйл юм.

Сүмд өссөн нь миний итгэлийн суурийг тавьсан ч үүн дээр тулгуурлан барьж босгох нь надаас л шалтгаална. Биднийг Их Эзэнд хандахын хэрээр Тэр бидний итгэлийг хүчирхэгжүүлж, амьдралын эргэлзээт үед чиглүүлэн тусална.

залуу эмэгтэй

Зохиогч нь АНУ-ын Канзас мужид амьдардаг.