Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Ариун ёслолыг адислан залбирахдаа ээрч түгдэрсэн нь
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2026 оны 1-р сар


Өсвөр үеийнхний дуу хоолой

Ариун ёслолыг адислан залбирахдаа ээрч түгдэрсэн нь

ариун ёслолын ширээний ард байгаа залуу эрэгтэй

Зураг чимэглэлийг Кэйтлин Бадж

Би хэл ярианы бэрхшээлтэй учраас ариун ёслолыг адислах зэрэг янз бүрийн нөхцөлд ээрч түгдэрдэг. Эхлээд энэ үнэхээр хэцүү сорилт байсан. Би ариун ёслолыг адислахаа бүр болих тухай ч бодож байлаа.

Гэхдээ би Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч эхэлсэн. Би Түүнээс тусламж гуйн, байнга залбирч байлаа. Тэр бидний залбирлыг сонсдог гэдгийг би гэрчилж байна. Хэсэг хугацааны дараа миний ээрч түгдрэх нь багассан.

Би одоо ч үе үе ээрдэг ч Аврагч энэ бэрхшээлийг даван туулахад минь тусалж байгаа. Гетсеманий цэцэрлэгт зовсон шаналлаараа дамжуулан ийм үед надад ямар байдгийг Тэр ойлгодог.

Би бас сургууль дээрээ ч ийм бэрхшээлтэй тулгардаг. Хүмүүс намайг шоолж инээдэг байсан болохоор эхэндээ надад хэцүү байдаг байсан. Гэвч би амьдралдаа Аврагчийн хайрыг мэдэрсэн. Тэр намайг тайтгаруулж, тусалсан.

Залуу эрэгтэй

Даниэл С. А., 17 настай, Бразил, Рио де Жанейро

Сагс тоглох, ариун ёслолыг адислах, гэр бүлийн үдшээ хийх дуртай.