Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Бие махбодоо хүндэтгэх нь
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2026 оны 1-р сар


Өсвөр үеийнхний дуу хоолой

Бие махбодоо хүндэтгэх нь

өөрийгөө толинд харж буй залуу эмэгтэй

Зураг чимэглэлийг Кэйтлин Бадж

Миний явдаг сургуульд задгай хувцас өмсөж, кофе ууж, миний эрхэмлэдэг зүйлстэй нийцэхгүй сонголтуудыг хийдэг олон охин сурдаг.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамж зарлигууд болон итгэлдээ үнэнч хэвээр үлдэхэд надад тусалдаг. Жишээлбэл: Би Мэргэн ухааны үгийг дагадаг учраас найзууд маань кофе уухыг урихад би эелдгээр татгалздаг. Тэднийг зарим төрлийн хувцсыг санал болгоход би биед эвтэйхэн, даруухан хувцсыг сонгодог. Бидний бие ариун сүм учраас даруу байдал чухал гэдэгт би итгэдэг. Би даруухан хувцаслахыг сонгосноор бие махбоддоо хүндэтгэлтэй хандаж, мөн Бурханд талархаж байгаагаа харуулдаг.

Би сайн мэдээний сургаалыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг бөгөөд сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ удирдамж болон илчлэл авахаар судраа судалдаг. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд хайртай гэдгийг би мэднэ. Тэнгэрлэг Эцэгийг эрэлхийлэх үед Тэрээр биднийг үргэлж удирдан чиглүүлж, хамгаална. Тэрээр өдөр бүр жижиг арга замуудаар ч биднийг адисалдаг.

залуу эмэгтэй

Мамэлло М., 16 настай, Өмнөд Африкийн Гуутэнг муж

Шатар тоглох, жигнэмэг хийх, хөгжим тоглох, гадаад олон хэл сурах, одон орон судлах, талбайн хоккей тоглох, урлагийн бүтээл хийх дуртай.