2026 оны Өсвөр үеийнхний уриа
“Надтай хамт алхагтун”
2026 оны Өсвөр үеийнхний уриа дуу
Африкийн олон орны өсвөр үеийнхэн 2026 оны Өсвөр үеийнхний уриа бүхий хөгжимт видеонд оролцжээ.
Эрчит гал дундуур явахад
Хөл чинь цуцаж шархална.
Эцэж туйлдсан зүрхийг анагаах
Амийн усны ундарга бий.
Аврагчийн алхсан мөрөөр
Амийн гэрлийг дагаарай.
Аврагч чамайг дуудаж байна.
Надтай
[Дахилт:]
хамт алхагтун,
Сэтгэл дэх шуургыг чинь намжаана.
Надтай алх,
Урдах уулыг чинь нүүлгэнэ.
Гараас минь барь,
Сэтгэл зүрх чинь шаналж байвал
хамт алхагтун,
Чамтай Би хамт алхана.
Алдагдсаныг хайж олохоор Тэр
Аглаг буйдыг тууллаа.
Шархалсныг өргөсөн Тэр
Хайраа дэлхийд өглөө.
Хажууд нь хамтдаа алхваас
Хүчээ бидэнд өгдөг.
Аврагч чамайг дуудаж байна.
[Дахилт:]
хамт алхагтун,
Сэтгэл дэх шуургыг чинь намжаана.
Надтай алх,
Урдах уулыг чинь нүүлгэнэ.
Гараас минь барь,
Сэтгэл зүрх чинь шаналж байвал
хамт алхагтун,
Чамтай Би хамт алхана.
Аврагчтай хамт алхагтун
Танд хэцүү үе тулгарч байна уу? Та ямар нэгэн шинэ, сэтгэл хөдөлгөм эсвэл магадгүй бага зэрэг аймаар зүйл хийх гэж байна уу?
Та энэ бүхнийг хэзээ ч ганцаараа туулах шаардлагагүй.
Таны Аврагч Есүс Христ юу ч тулгарсан тантай хамт алхах болно.
Тэр та нарыг Өөртэй нь хамт алхахад урьдаг.