Шинэ анги, шинэ боломж
Шинэ анги эсвэл чуулгад шилжиж орох Хүсэн хүлээж байгаа зүйлсээс хэдийг нь энд дурдъя!
Зураг чимэглэлийг Синта Фош
Шинэ оны эхлэл ихэвчлэн Сүмийн өөр анги, чуулга руу шилжих гэх мэт томоохон өөрчлөлтүүдийг авчирдаг. Хүүхдийн хэсгийг төгсөж, Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгад нэгдэх эсвэл дараагийн Залуу эмэгтэйчүүдийн анги, Аароны санваарын чуулга руу шилжих эсэхээс үл хамааран дараах гурван зүйл хүлээж байдаг.
1. Шинэ хүмүүс
Өөрөөсөө том хүмүүстэй нэг ангид байх аймаар санагдаж болох ч та нарт төсөөлж байгаагаас чинь илүү нийтлэг зүйлс бий. Та нар бүгдээрээ Есүс Христийг дагахыг хичээж байгаа Түүний шавь нар юм. Ангиа солих нь өөрөөсөө өөр туршлагатай хүмүүсээс шинэ санаа бодол сонсож, шинэ найз нөхөдтэй болох боломж юм.
2. Шинэ үйл ажиллагаанууд
Залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдийн хөтөлбөрүүд их хөгжилтэй байдаг! Танд анги, чуулгын үйл ажиллагаа, аялал зугаалга зэргээс бусад өсвөр үеийнхэнтэй харилцах шинэ боломжууд гарч ирнэ. Чи 14 нас хүрсэн бол ӨҮБББТ чуулган, бүжиг, семинарт оролцох боломжтой.
Залуучуудын хувьд Халамжийн нийгэмлэг, ахлагчдын чуулга, ганц бие залуучуудын тойрог, цуглаанаас төлөвлөсөн үйл ажиллагаа, институтид оролцож болно.
3. Шинэ давуу эрхүүд
Та нар өсөж том болох тусам нас барагсдын өмнөөс баптисм гүйцэтгэх, ариун ёслолыг адислах эсвэл дуудлагаа биелүүлэх (тохинуулах үүрэг гэх мэт) зэргээр Сүмд үйлчлэх илүү их боломж гарна. Та нар сүнслэгээр өсөж хөгжих эдгээр боломжийг ашиглахын зэрэгцээ эдгээр нь хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ болон та нарын үйлчилдэг хүмүүстэй харилцаа холбоог бэхжүүлж байгаад баясгалантай хандагтун.
Шинэ ангид шилжихдээ “та нар бүгд Христ Есүс дотор нэг” (Галат 3:28) гэдгийг санагтун. Сүмийнхээ туршлагыг Түүнд төвлөрүүлэх үед Тэр танд хаана ч байсан баяр баясгаланг олоход тусална.