Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
“Сайн мэдээ надад хэчнээн чухал болохыг бусдад ойлгуулахын тулд би сайн мэдээний ‘үр жимсийг’ хэрхэн хамгийн сайнаараа хуваалцаж болох вэ?”
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2026 оны 1-р сар


Асуулт ба хариулт

“Сайн мэдээ надад хэчнээн чухал болохыг бусдад ойлгуулахын тулд би сайн мэдээний ‘үр жимсийг’ хэрхэн хамгийн сайнаараа хуваалцаж болох вэ?”

Залуу эрэгтэй

“Бусдаас өөр юм гэдэгт хэн ч эргэлзэхгүйгээр сайн мэдээний дагуу амьдар. Итгэл үнэмшлийнхээ дагуу амьдрахыг эрмэлзэж байгааг тань хараад бусад хүн сонирхож эхэлнэ. Энэ нь гэрчлэл болон Христийг хайрлах хайраа хуваалцаж, сайн мэдээ чамайг хэрхэн аз жаргалтай болгодгийг гэрчлэх хамгийн тохиромжтой үе юм.”

Мигэл А., 17 настай, Испани, Астуриас

залуу эмэгтэй

“Сайн мэдээний үр жимсний нэг бол баяр баясгалан юм. Зүгээр л инээмсэглэж, бусдад Есүсийн адилаар үйлчилснээр Христээр дамжин ирдэг баяр баясгалангаа бусадтай хуваалцаарай. Хүмүүс амралтын өдөр тань ямар байсныг асуувал Есүс Христ та нарын хувьд хэчнээн чухал болохыг ойлгоход нь тэдэнд туслахын тулд сүм дээрх туршлагуудаа хуваалцаарай.

Элиза С., 16 настай, Ирланд, Виклоу

залуу эрэгтэй

“Хүмүүст сайн сайхныг өөрсдийнх нь нүдээр харуулахын тулд би тэднийг сүмд урьж болно!”

Кал Л., 11 настай, АНУ, Техас

залуу эмэгтэй

“Амьдралыг минь баяр баяслаар дүүргэдэг Аврагчийн Цагаатгалаар дамжуулан би маш олон адислалыг хүлээн авдаг. Тэнгэрлэг Эцэгийн оршихуй намайг тайтгаруулж, тэрхүү баяр баяслыг хуваалцах итгэлийг надад өгдөг. Өөрийн бэлэг, адислалуудаа бусадтай хуваалцах нь надад сайн мэдээ хэчнээн чухал болохыг тэдэнд харуулах нь гарцаагүй.

Мариата М., 16 настай, Самоа, Туамасага

залуу эмэгтэй

“Гэртээ болон олны өмнө сайн мэдээний дагуу амьдрах нь үүнийг үр дүнтэй хуваалцах анхны алхам юм! Хүмүүс чиний юу хэлэхийг сонсохыг хүсэхгүй байж болох ч тэд чиний юу хийж байгааг харна. Харин энэ нь хүчирхэг гэрчлэл юм.”

Эстэси М., 19 настай, Бразил, Парайба

залуу эмэгтэй

“Би сайн үлгэр дуурайл үзүүлж, үйл ажиллагаанд урих замаар бусадтай сайн мэдээний ‘үр жимсийг’ хамгийн үр дүнтэй хуваалцаж чадна.”

Мклэйн Б., 15 настай, АНУ, Калифорни