Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Уналт: Адам, Ева хоёр
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2026 оны 1-р сар


Хуучин Гэрээний түүх

Уналт: Адам, Ева хоёр

Мосе 2–4; Эхлэл 2–3

Уналт: Адам, Ева хоёр

PDF татаж авах

Зураг чимэглэлийг Кэйти Докрилл

Тэдний түүх

Цэцэрлэг

Адам, Ева хоёр өвчин, зовлон зүдгүүр, үхэл, баяр баяслыг мэдрэхгүй үзэсгэлэнт Едений цэцэрлэгт амьдарч байсан. Тэд мөн Бурханы оршихуйд байх боломжтой байв.

Уруу таталт

Тэнгэрлэг Эцэг тэдэнд үр хүүхдүүдтэй болж, “сайн ба муугийн мэдлэгийн модны” жимснээс идэхгүй байхыг зарлигласан билээ. Сатан Адам, Ева хоёрыг жимсийг идэхэд уруу татсан.

Сонголт

Адам, Ева хоёр жимсийг идэх сонголт хийв. Тэд цэцэрлэгийг болон Бурханы оршихуйг орхиж, хүнд хэцүү үеийг туулж, эцэстээ үхэх байв. Гэхдээ тэд бас баяр баясгалантай байж, хүүхэдтэй бол гэсэн Бурханы зарлигийг сахиж, мөнх амьдрал руу өсөж хөгжих боломжтой болсон юм.

Төлөвлөгөө

Эхлээд Адам, Ева хоёр өөрсдийгөө нуув. Гэвч тэд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар суралцаж, тэдний хийсэн сонголт Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд дэлхийд ирэх боломжийг олгосныг мэдэв. Тэнгэрлэг Эцэг тэднийг (мөн биднийг) нүгэл, үхлээс аврахаар Есүс Христийг илгээнэ гэдгийг тэд мэдэж авсан.

Таны түүх

Та нар Адам, Ева хоёртой адил зовлон бэрхшээл, уруу таталтаар дүүрэн дэлхийд амьдарч байгаа бөгөөд заримдаа нуугдмаар эсвэл аймаар санагдаж болох юм. Гэвч та нар Есүс Христийн ачаар наманчилж, өөрчлөгдөх боломжтой. Та нар нэг л өдөр амилуулагдаж, Түүнтэй хамт амьдрахаар эргэн очиж чадна.