Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Шинэ жил
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2026 оны 1-р сар


Шинэ жил

Эмили Бэлл Фриймэн

Нэгдүгээр сар! Шинэ жил. Шинэ эхлэлийн үе.

Магадгүй та нар энэ шинэ ондоо зорилго тавих гэж байгаа байх. Зарим хүн ирэх жилийнх нь зорилгыг илэрхийлэх үгийг сонгодог. Энэ жил дэлхий даяарх өсвөр үеийнхэн Мосе 6:34 “Надтай хамт алхагтун” хэмээх судрын нэг шүлэг дээр төвлөрнө. Энэ бол бошиглогч Енохт өгсөн урилга юм.

Енохыг газар нутгаар аялж байх үед Бурханы Сүнс түүн дээр ирэв. Дараа нь Их Эзэн түүнтэй ярьжээ. Тэрээр амьдралд утга учир, зорилго өгөх аз жаргалын төлөвлөгөөнийхөө тухай түүнд заав. Их Эзэн төлөвлөгөөгөө тайлбарлаж дуусаад, “Надтай хамт алхагтун” хэмээх урилгыг Енохт өгчээ.

Та энэ шинэ жилдээ аз жаргал, зорилго, утга учрыг хайж байгаагаа анзаарах байх. Та бүхэн Енохын түүхээс суралцаж, Их Эзэнийг энэ жилийн аяллынхаа нэгэн хэсэг болоход урьж болох юм.

Та бас Түүнтэй хамт алхахыг сонгож болно. Ингэх юм бол адислалууд таныг хүлээж байна.

Энэ жил сайхан жил болно.

Хүндэтгэсэн,

Эмили Бэлл Фриймэн

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч