Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Яагаад судрууд дэлхийн бүтээлтийн талаар өгүүлдэг вэ?
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2026 оны 1-р сар


Нүдээ олсон хариулт

Яагаад судрууд дэлхийн бүтээлтийн талаар өгүүлдэг вэ?

залуу эмэгтэй

Бүтээлт, Анни Хэнри Нэйдэр

Судрууд бүтээлтийн тухай өгүүлдэг учир нь үүнтэй холбоотой үйл явцыг бус цаадах зорилгыг нь бидэнд заахын тулд юм.

Мосе Их Эзэнээс: “энэ дэлхий … мөн тэнгэрүүдийн талаар надад хэлээч” гэж асуухад Их Эзэн “Хүмүүний үхэшгүй байдал ба мөнх амьдралыг тохиолгон авчрах нь миний ажил мөн миний сүр жавхлан бөлгөө” (Moсе 1:36, 39) гэж асуужээ.

Их Эзэн Абрахамд бүтээлтийн тухай заахдаа Бурханы сүнсэн хүүхдүүд цугларсан Тэнгэр дэх Зөвлөлийг үзүүлсэн юм. Абрахам мөнх бус байдлын өмнөх Есүс Христийн ийн тайлбарлахыг харсан:

“Бид доошоо явцгаах болно, учир нь тэнд орон зай буй, мөн бид энэ бодисуудаас авч, мөн дээр нь тэдний оршин сууж болох дэлхийг бид бүтээх болно;

Мөн Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах юуг боловч, бүх зүйлийг тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг шалгах болно;

… мөн өөрсдийн хоёр дахь оршихуйд үнэнчээр үлддэг тэдний тэргүүн дээр сүр жавхлан үүрд мөн мөнхөд нэмэгдэх болно” (Aбрахам 3:24–26).

Бурханы агуу, алдар суут бүтээлүүдийн нэг болох энэ дэлхий бол Түүний хүүхдүүд болох бидэнд аврал, өргөмжлөлийг хүлээн авахад туслах төлөвлөгөөнийх нь нэг хэсэг юм.

Эх сурвалж

  1. Gospel Library дахь Сэдэв ба асуулт “Бүтээлт”-ийг үзнэ үү.