2025
Тэд өөрсдөө шүүгчид билээ
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 11-р сар


Ням гаргийн үдээс хойших хуралдаан

Тэд өөрсдөө шүүгчид билээ

Хэсгүүд

alt text

АНУ

PDF татаж авах

Бүтээлтийн болон бидний мөнх бус оршихуйн гол зорилго бол бидэнд үйлдэх боломжийг олгож, Их Эзэний та биднийг болоосой хэмээн урьдаг тэр нэгэн болох явдал юм. …

… Биднийг дуртай цагтаа хүссэнээ хий гэж ёс суртахууны сонгох эрхээр адислаагүй юм. Харин бид Эцэгийн төлөвлөгөөний дагуу мөнхийн үнэнийг эрж хайн, үүний дагуу үйлдэхээр ёс суртахууны сонгох эрхийг хүлээн авсан билээ. …

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Есүс Христийн сайн мэдээ биднийг ёс суртахууны сонгох эрхээ зөв шударгаар ашиглан ямар нэгэн зүйлийг мэдэхэд, ямар нэгэн зүйл болоход аль алинд нь урьдаг гэдгийг онцолсон. …

[Тийм ч] бидний үйлс ба хүсэл дангаараа биднийг аврахгүй, аварч чадах ч үгүй. “Бид чадах бүхнээ хийсний дараа”, зөвхөн Аврагчийн хэмжээлшгүй бөгөөд мөнхийн цагаатгагч тахилаар дамжуулан боломжтой болсон нигүүлсэл, ач ивээлээр л Бурхантай эвлэрдэг. …

Бидний олон нь Мөнхийн Шүүгчийн индрийн өмнө зогсох бидний байдал дэлхийн хууль шүүхийн үйл явцтай адил төстэй байна гэж боддог байх. Шүүгч тэргүүлж, баримт нотолгоог танилцуулан, шүүхийн тогтоол унших болно. Мөн бид эцсийн үр дүнг олж мэдэх хүртлээ эргэлзээтэй, айдастай байх болно. Гэвч би иймэрхүү дүрслэл нь буруу гэдэгт итгэдэг. …

Их Эзэнээс эмээх айдас нь Түүний оршихуйд шүүгдэхээр ирэхээс халшрах түгшүүр биш. Харин энэ нь өөрсдийнхөө талаар зүйлсийг байгаагаар нь, мөн үнэхээр байхаар нь бүр мөсөн хүлээн зөвшөөрөх бололцоо юм. …

Эцэст нь бид өөрсдөө өөрсдийнхөө шүүгчид билээ. Хэн ч бидэнд хаашаа явахыг хэлэх хэрэггүй. Их Эзэний оршихуйд бид мөнх бус амьдралд юу болохыг сонгосноо хүлээн зөвшөөрч, өөрсдөө үүрд мөнхөд хаана байх ёстойгоо мэдэх болно. …