Бямба гаргийн оройн хуралдаан
Есүс Христ ба таны шинэ эхлэл
Хэсгүүд
Япон
Чуулганы төв, АНУ
Нигери
Есүс “сайныг үйлдэж явсан.” … Ямар гайхамшигтай даруухан мэдэгдэл вэ! …
Түүний үг, үйлдэл бүр Түүний эдгээсэн, адисалсан, заасан, нүглээс нь ангижруулсан хүн бүрд шинэ эхлэлийг өгсөн. Тэр тэднийг орхиогүй, мөн Тэр та нарыг ч орхихгүй нь лавтай. …
… Бид бүгдээрээ Есүс Христийн ачаар, Түүгээр дамжуулан шинээр эхлэх боломжтой. Та ч гэсэн. … Энэ бол шинэ эхлэлийн Сүм! …
Наманчлал нь шинэ эхлэл, цоо шинэ эхлэл, хоёр дахь боломжийг олж авах хаалгыг бидэнд нээж өгдөг. …
… Шинэ өглөө, шинэ бүлэг, шинэ боломж бол сайн мэдээний сайхан мэдээний энгийн цөм юм.
… Би ч өнгөрсөн хүн дээ гэсэн бодлоос тань ашиг хүртдэг цорын ганц нэгэн бол дайсан. Та өнгөрсөн хүн биш ээ.
Бид нүгэлтэй, алдаатай учраас л шинээр эхэлдэг юм биш. … Үнэндээ таныг олон жилийн турш мохоож ирсэн дотор тань байгаа зүйлсийг та өөрчилж чадна. …
Нэг л нүгэлтэйгээ, нэг л бүтэлгүйтэлтэйгээ ахин дахин тэмцэж байгаа хүмүүст хандан хэлэхэд, үргэлжлүүлэн хичээгээрэй. … Эцэг рүүгээ чин сэтгэлээсээ эргэх бүрд таныг хүлээж байдаг тэдгээр шинэ эхлэлд итгээрэй. …
… Шинээр эхлэх боломжоо өнөөдөр, яг одоо хүлээн авна уу. Есүс Христ бол итгэлийн маань Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч. Тэрээр тоолшгүй олон шинэ бүлгийг бидэнтэй хамт бичиж байгаа. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, бидний ичгүүр зовлонгийн төгсгөл, Түүн доторх шинэ амьдралын эхлэл билээ. Тэр бидэнд өнгөрснөө ардаа орхиж, шинэ өглөө бүр хэдэн удаа ч дахин эхлэхийг зөвшөөрдөг.