Бямба гаргийн үдээс хойших хуралдаан
Бурханы үг буюу Гэр бүлийн тунхаг
Хэсгүүд
АНУ
Би гэр бүлийн тунхагт хайртай. … Тунхаг нь тэнгэрлэг гаралтай тул бид үүнийг Бурханы үг гэж үзэн хүндэтгэлтэй хандах ёстой. …
Тунхгийг танилцуулах үед энэ нь дэлхийн олон хүний үзэл бодолтой нийцэхгүй байв. Тэр үед ч, одоо ч бас. Гэр бүл, гэрлэлт, хүйсийн талаарх тунхгийг шүүмжилдэг хүмүүс бий. Зарим нь Сүм тунхгаа эргүүлэн татаж, өөрчилж, бүр хүчингүй болгох нь дээр гэдэг.
Хүндэт ах, эгч нар аа, гэр бүлийн талаарх энэхүү тунхаг нь ерөнхийлөгч Хинклигийн хэлснээр сургаал юм. Зарчмууд нь Их Эзэний болон Түүний гэрээний замтай нийцдэггүй биш, харин ч төгс нийцдэг. Тунхгийн сургаалуудыг бидний Эзэн Есүс Христ төлөөлөгчдөдөө тэр үед илчилсэн, одоо ч илчилж байгаа. …
Ийм бодолтой байгаа хүмүүст хандан хэлэхэд, та бол тэнгэрлэг эцэг эхийн хүүхэд, Тэнгэр дэх Эцэгийнхээ гэр бүлийн нэгэн хэсэг юм. Хэн ч таныг Түүн шиг сайн мэдэж эсвэл танд Түүн шиг санаа тавихгүй. Түүнд ханд, зүрх сэтгэлээ уудал, Түүнд болон Түүний амлалтад итгэ. …
Гэр бүлийн тунхагт:
“Эцэг эх хоёр тэгш эрхтэй хамтрагчийн хувиар бие биедээ туслах ёстой.“
Тэгш эрхтэй гэдэг нь чухал үг юм. …
Бид Бурханы алдар сууд хараагаа төвлөрүүлж амьдрах үедээ бие биеэ хүндэлж, дэмждэг. …
Тэнгэр дэх Эцэг маань биднийг гэртээ эргүүлэн авчрахын тулд мөн бидэнд суралцаж, хайр, хүч чадал, зорилго, мөнхийн ойлголтыг олж авахад туслахын тулд гэр бүлийн тунхгийг өгсөн билээ.